...
...

Охидын харцыг булаасан царайлаг тамирчин Э.Дөлгөөн /ФОТО/

Энэ сарын 29-нд Сагсан бөмбөгийн 3х3  төрөлд Монголын эрэгтэй шигшээ баг анх удаа Ази тивийн аварга болсон билээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 15 улсын баг оролцсон ба дэлхийн 180 оронд  Олон улсын сагсан бөмбөгийн холбооны youtube сувгаар шууд дамжуулсан юм.

Монгол Улсын эрэгтэй баг тамирчид Тайванийн багийг 21:13 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Хагас шигшээд Австралийн шигшээг манай залуус нэмэлт цаг 19:17-оор буулган авч,  аваргын төлөө шалгарч үлдсэн. Ингээд Шинэ Зеландын багтай хийсэн аваргын төлөө тоглолтод 19:14 харьцаатайгаар  Ази тивийн аварга болсон юм. Эрэгтэйчүүдээс мөнгөн медалийг Шинэ Зеланд, хүрэл медалийг Австралийн баг хүртсэн билээ. Тус тэмцээний үеэр тамирчин Э.Дөлгөөн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч давхар баяр тохиосон. Түүнийг Азийн 3х3 холбооноос чансаа өндөр таван тамирчны нэгээр шалгаруулсан ба хамгийн царайлаг 5 тамирчны нэгт багтаажээ.  

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ