...
...

Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг танилцууллаа

Монгол Улсад зээлийн хүү яагаад өндөр байна, үүнийг хэрхэн бууруулах боломжтой талаар Голомт банкнаас судалгаа хийж, үндэсний стратегийг боловсруулжээ. Үндэсний стратегийг хэрэгжүүлснээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэдгийг хэлэв.

Үүнийг олон нийт мэдэж хэрэгжүүлж чадах юм бол үр дүнд хүрэх ажээ.

Манай улсад зээлийн хүү харьцангуй өндөр байгаа нь бодит эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засагт нөлөөлөхүйц шат дараатай 20 стратегийг хэрэгжүүлснээр зээлийн хүүг бууруулах боломжтой гэж тэдний зүгээс үзжээ.

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг: 

"Монголын эдийн засаг суурь өвчтэй байна. Төгрөгийн ханш гадаад валютийн эсрэг байнга сулардаг. 1990 оноос Монгол улстай ижил чөлөөт зах зээл рүү шилжсэн олон оронтой харьцуулахад маш муу үнэлгээ гарч байна. Хуучин социалист орнуудыг харах юм бол ихэнх нь нэг оронтой зээлийн хүүтэй болжээ. Үндэсний мөнгөн тэмдэгт нь долларын эсрэг маш хүчтэй байна.  Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш долларын эсрэг 2450 гэсэн тоогоор яригдахгүй байна. Бид зээлийн хүүтэй холбоотой таамаглал дэвшүүлэн судалгааны ажил хийсэн ба энэ нь батлагдсан юм. Тодруулбал, 

Өнгөрсөн 27 жилийн турш төгрөгийн ханшийг гадаад валютын эсрэг хамгаалахын тулд төгрөгийн үнэ болох  зээлийн, хадгаламжийн хүүг зориуд өндөр төвшинд барьж ирлээ. Жишээ нь өнөөдөр төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 15 хувьтай байна. Долларын хадгаламжийн хүү жилийн 6 хувьтай байна. Хэрвээ бид хүчээр төгрөгийн хадгаламжийн хүүг жилийн 6 хувьтай болгож буулгалаа гэж бодоход төгрөгийн хадгаламжтай хүмүүс төгрөгөө зараад долларын хадгаламжтай болно. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Манай иргэдийн төгрөгт итгэх итгэл сул байгааг харуулж байна. Төгрөгийн зээлийн хүүг бууруулах үндсэн стратеги бол төгрөгийн долларын эсрэг чадавхыг сайжруулах төгрөгийн ханшийг хэлбэлзлийг тогтворжуулах, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх гэсэн үндсэн гурван зүйл юм" гэв.

Мөн "Голомт" банкны удирдлагын зүгээс хүүг бууруулах 20 алхмыг үр дүнд хүргэхийн тулд маш сайн зохион байгуулалт, сахилга баттай байх ёстойг анхааруулж байлаа. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ