...
...

Монгол, БНХАУ хоёр улсын статикийн мэдээллээр зэрэгцүүлэл хийлээ

Зэрэгцүүлэлтийн үйл ажиллагаанд Монголын талаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, Гаалийн улсын ахлах байцаагч Ц.Оюунбилэг, Гаалийн улсын байцаагч Ц.Оюунцэцэг нар, БНХАУ-ын талаас ГЕГ-ын Статистикийн ерөнхий хэлтсийн 1 дүгээр зэргийн шинжээч Пэн Чунь Лин, ахлах байцаагч Жон Бин, ахлах байцаагч Жонг Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн салбарын дарга Жан Янь Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн судлаач Чэнг Юан Юан, Гуанжоу дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Ли Да Пэн, Нанжинь дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн газрын дарга Бао Шьао Фэй, Хөх хотын гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Жанг Шьао Янь, Хөх хотын Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Жао Тэ Бу Шин нар тус тус оролцов.    

Зэрэгцүүлэлтээр 2016 оны Хятад Монголын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн болон Хятадын экспорт Монголын импорт болон Хятадын импорт Монголынэкспортын зөрүү, энэ зөрүүнд өндөр хувь эзлэж байгаа барааны талаар товч танилцуулга хийгдэн хамгийн өндөр зөрүүтэй барааны учир шалтгааныг хамтран хэлэлцэв. Уулзалтын үр дүнд экспорт, импортын барааны үүссэн зөрүүг тогтоож, зарим барааны мэдээллийг харилцан солилцохоор тохирсон байна .

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ