...
...

Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна.

 

 

Засгийн газрын  2017 оны  06 дугаар сарын 20 өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  олголоо. Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо. Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж  ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Үнэн бол Х. Баттулгын санаачилсан ажил хэрэгжих нь дээ. Гэхдээ өөрсдөө шинээр санаачлах чадваргүй учраас МАН бусдын хийснийг л өөрийн нэр дээр болгож дадсан юм даа. Харин хятад ажилчдыг цалинжуулах, тэр мөнгийг монголд өгсөн зээл гэж өсгөөд эргүүлж хятадад өгөх учраас хятадуудаас зам, улаанбаатарт гүүрэн гарц байгуулна гэж хөөрцгөөж байгаа нь тэдний санаачлага биш цаад эздийнх нь захиалша байх даа.

Онцлох мэдээ