...
...

“Цэвэр нүүрсний технологийг Монгол Улсад нутагшуулах боломж, цаашдын алхам” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Цэвэр нүүрсний технологийг Монгол Улсад нутагшуулах боломж, цаашдын алхам” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монгол Улсын нүүрс хийжүүлэх салбарт түүхий эдэд түшиглэн үйлдвэр байгуулах боломж, тулгамдаж буй асуудал, нүүрс-химийн салбарт Японы цэвэр нүүрсний технологийг нутагшуулахад нөөц баялаг, түүний чанар, хүн хүчний чадавхи, нүүрс хийжүүлэх үйлдвэрийг усны нөөц, тээвэр, дэд бүтэцтэй хэрхэн оновчтой холбох, ЦНТ-иор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоод болон гадаадын зах зээлийн эрэлт, хэрэгцээний тооцоолол байгаа эсэх, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл, санал бодлоо солилцлоо.

[undefined]

Уулзалтад Япон улсын ЭЗХАҮЯ, Монгол дахь Японы Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, IHI, "Японы нүүрс эрчим хүчний төв (JCOAL)", Марубени болон Чиёда корпорацийн төлөөлөгчид, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, тус газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Метал бус үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, мэргэжилтэн Б.Мягмардаваа, зөвлөх Ж.Очир, Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Гуравдугаар нарийн бичгийн дарга Э.Энхбаатар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Б.Золтуяа, Ашигт малтмал, газрын тосны газрын Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн мэргэжилтэн П.Оюунтуяа, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Э.Рашмаа, тус хэлтсийн ТЭЗҮ хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбат, Гүйцэтгэх захирлын албаны мэргэжилтэн А.Дэлгэрмаа, ШУТИС-ТДС-ийн захирал А.Ганбаяр, Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Монгол улсын төрийн соёрхолт, академич Т.Намжим, Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах Ажлын хэсгийн гишүүд ҮХГ-ын СХБЗХ-ийн мэргэжилтнүүд  оролцов.

[undefined]

[undefined]

Уулзалтыг ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, Японы ЭЗХАҮЯ-ны Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны албаны Олон улсын төсөл хөгжүүлэх ажлын орлогч Ерөнхий захирал Харухико Андо нар нээж, “Үйлдвэржилтийн нэгдсэн төлөвлөлт, мэдээллийн систем бүрдүүлэх нь” танилцуулгыг ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, “Нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах үйлдвэр” төслийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Зөвлөх Ж.Очир нар тус тус хийлээ. Мөн Twin IHI Gasifier (TIGAR) технологийн танилцуулга болон тус технологийг эдийн засгийн эрэлтэд оруулах төлөвлөгөөний талаар IHI компанийн төлөөлөл, Чиёда корпорацийн төлөөлөл өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар, Марубени корпораци байгууллагынхаа танилцуулгыг тус тус хийж, Японы ЭЗХАҮЯ-ны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлагийн, Нүүрсний хэлтсийн захирал Масана Эзава “Нүүрс-химийн төслийн техник эдийн засгийн судалгаа хийхэд шаардагдах мэдээлэл”-ийн тухай танилцууллаа.

Япон улсын хувьд энэ асуудлаар Монгол улсад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад таатай байх болно хэмээн уламжиллаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ