-Нээлттэй нийгэм форумын байрнд өнөөдөр 14.00-17.00 цагт болох "Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь" төслийн хэлэлцүүлэг, танилцуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
МУ-ын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Япон Улсын ядуурыг бууруулах сан хамтран хэрэгжүүлэх дээрх төслийн хэлэлцүүлэгт оролцсоноор
• Хүртээмжтэй өсөлтийн талаар оролцогчдын мэдлэг нэмэгдэх
• Хүртээмжтэй өсөлтийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, тайлантай танилцах
• Хүртээмжтэй өсөлтийн талаар оролцогчдын санал сэтгэгдлийг сонсох, хийгдэх шаардлагатай ажлыг тодорхойлох боломжтой юм. Утас 313207
-ИНЕГ-т Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд түрүүлсэн уран бүтээлчдэд шагнал олгох болон Монгол Улсын төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөлөглөж байсан Ан-24 онгоцыг ИНЕГ-ын хашаанд үзмэр болгон байрлуулсан ажлын нээлт өнөөдөр 11:00 цагаас болно. Утас 91615500
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагаас
“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс тус компанийг “Энержи ресурс” компани хавчиж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагаас
БЗД-ийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл тус дүүргийг өмнөх удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр 11 цагт ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж хуулийн төслийн үзэл баримтлал, хуульд оруулахаар тусгасан өөрчлөлтийн талаар болон шүүхийн нэр, бүтэц зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдөхөөр хуулийн төсөлд тусгасан талаар мэдээлэл хийнэ.
Мөн ШЕЗ-ийн ХМОНХХ-ийн дарга Л.Бямбаа “Шүүхийн эерэг, сөрөг мэдээлэл” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ. Утас: 70008028, 91913210, 98980404
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250