...
...

ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бие бүрэлдэхүүнийг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн зарим асуудлаар харилцан санал солилцох зорилгоор

Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран зохион байгуулж буй “Хууль сурталчилах өдөрлөг”-ийн ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, профессор, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт, УЕП-ын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат нар уригдан оролцсон юм. УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн сургалтын багийн бүрэлдэхүүн Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, Авилгын эсрэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын өнөөгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн төрөл, хуулиудыг хэрэгжүүлээгүйгээс нийгэм, эдийн засагт үүссэн бодит хохирол, үр дагавар зэрэг асуудлуудын талаар статистик үзүүлэлттэй мэдээлэл хийсэн юм. Тус өдөрлөгийг ҮБХИС-ийн 3 танхимд нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд "Их эе" танхимд БХЯ, ЗХЖШ-ын төрлийн цэргийн командлалын төлөөлөл, ҮБХИС-ийн удирдлага, ТӨБДС-ийн урлагийн танхимд “Улаанбаатар” цэргийн хүрээний цэргийн анги байгууллагуудын хуулийн ажилтнууд, эрдэмтэн багш, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, Соёлын төвд сонсогч, оюутан, сурагчид оролцон мэдээлэл сонсож, хэлэлцүүлгийн явцад саналаа солилцлоо.

ЭХ СУРВАЛЖ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛЬ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ