...
...

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг “Хууль сурталчилах өдөрлөг”-т урьж байна.

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Улсын прокурорын ерөнхий газартай хамтран 4 дүгээр сарын 27-ны 14.00 цагт “Хууль сурталчилах өдөрлөг” –ийг 3 танхимд зэрэг зохион байгуулна. 

Өдөрлөгийн арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын төрлийн цэргийн командлалын төлөөлөл, “Улаанбаатар” цэргийн хүрээний цэргийн анги байгууллагуудын хуулийн ажилтнууд оролцох бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, Авилгын эсрэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын өнөөгийн эрүүгийн нөхцөл байдал, Гэмт хэргийн төрөл, Хуулиудыг хэрэгжүүлээгүйгээс нийгэм, эдийн засагт үүссэн бодит хохирол, үр дагавар зэрэг асуудлын талаар мэдээлэл хийж, харилцан санал солилцоно.

Холбогдох утас: 88017607

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ