...
...

Сүлжээний бизнес, Шууд худалдаа хоёр тэнгэр газар шиг ялгаатайм шүү дээ...

2017-оны 04-р сарын 19-ний орой MNB телевизээр Сүлжээний Бохир бизнес нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг холбогдох хууль хяналтын байгууллагуудын, иргэдийн төлөөлөлтэй шууд нэвтрүүлгийг хийжээ... 
Энэхүү нэвтрүүлэгт оролцохыг 4-р сарын 17-нд фэйсбуукээр холбоо тогтоон санал болгосон ч миний бие татгалзсан юм. Харин одоо энд яригдсан бүх асуултуудад нэг бүрчлэн хариулаад зогсохгүй оролцогч төлөөлөлүүдийн талаархи сэтгэгдлээ илэн далангүй бичих байна... 
Юуны түрүүнд зарим нэг үгүйсгэгчдэд өөрийгөө бяцхаан танилцуулчихая...
Хэн чинь ч үгүйсгэж болноо одоо цагт харин түүхийг хэн ч үгүйсгэж барахгүй шүү...
Анх удаагаа ил гарч байгаа бол бас яая гэхсэн...
1. https://www.facebook.com/media/set/?set=a.1319468088095956.1073741831.504896229553150&type=1&l=6cb73100d3
2. https://www.facebook.com/suljeenii/videos/1404794559563308/

Сүлжээний Бохир Бизнес нээлттэй шууд хэдлэлцүүлэгт оролцогч зочид болох Улсын Ерөнхий Прокурорын Газарын судлаач прокурор, хууль зүйн ухааны доктор н.Өнөрмаа, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын улсын байцаагч н.Халиунаа, иргэн н.Буяндалай, иргэн н.Амгалантогтох, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, зөвлөх профессор н.Оюун, Мөрдөн Байцаах Албаны Залилах, Хөрөнгө Завших Гэмт Хэрэг Мөрдөх Хэлтэсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад н.Эрдэнэдэлгэр, Нийгмийн Сэтгэл Зүйн Хүрээлэнгийн тэргүүн, доктор н.Саранцэцэг, Сэтгэл судлаач н.Банзрагч нар оролцож байна.

Эхний асуулт: Сэтгүүлч... -Ер нь манай улсад яагаад ийм сүлжээний гэх тодотголтой энэ бизнес ингэж давалгайлж гарч ирээд олон нийт ингэж хохироод бужигнаад байдаг юм бэ, энэ яг юутай холбоотой юм бэ, хүчин зүйл нь юу вэ?

Энэ асуултанд продурор н.Өнөрмаатай 100-н хувь санал нийлж байна.
Миний хариулт бол... -Хамгийн түрүүнд нэр томъёоноосоо эхлэх ёстой. Сүлжээний бизнес гэдэг нь хар хэллэг бөгөөд энэ хэллэгээр сонирхолтой нь зөвхөн сүлжээний луйварын бизнест олон улсад биш шүү, зөвхөн Монголд ярьдаг. Энэ нь хүн элсүүлж сүлжээ үүсгэдэг гэдгээр нь нийтээрээ сүлжээний бизнес гэж нэрлээд байгаа юм. Олон улсад байтугай бизнесийн нэр томъёонд хүртэл сүлжээний бизнес гэдэг нэр байхгүй, Байх ч боломжгүй... Учир нь сүлжээний бизнес гэдэг нь пирамид тогтолцоотой залилан луйвар байдаг бөгөөд тийм ч утгаараа Монгол улс төдийгүй дэлхийн ихэнхи оронд хуулиараа пирамид тогтолцоог хориглосон байдаг юм. Сүлжээний бизнест ямар нэгэн олон улсын чанар стандарт байдаггүй бөгөөд дотроо санхүүгийн пирамид, бараатай пирамид, өнгөлөн далдлагдсан пирамид гэж хуваагддаг юм.Тэгэхээр СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС гэдэг нь олон улсдаа ч тэр Монгол улсад ч тэр өнгөрсөн бүх цаг үед ч гэсэн луйвар юмаа гэдгийг, залилуулж төгсөж байсан гэдэг гашуун түүхүүд хэдэн арав зуу мянгаараа байна. Үүнд сонирхуулахад ямар ч чанар стандарт, үйлдвэрлэл тэр ч байтугай олон улсад ямар ч бүртгэл байдаггүй бөгөөд баталгаагүй, барьцгүй... 
Тиймдээ ч интернэт ертөнцөд л нуугдсаар байдаг. Тэдний ганц хийж чадах зүйл нь унаж тустал худлаа ярьж итгүүлэх. Нүднээс нь илт байдаг юм даа уг нь...

Харин жинхэнэ шинжлэх ухааны нэр томъёо нь Шууд худалдаа буюу DIRECT SELLING гэдэг нэрээр олон улсад болон Монгол улсад ч хүлээн зөвшөөрөгддөг худалдааны нэг арга юм. Энэ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийнхээ түүхий эдийн тариалалтаас авхуулаад бүтээгдэхүүний лаборатори тоног төхөөрөмж үйлдвэрлэл, менежмэнт тээвэрлэлт гээд эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэлх бүх шат дамжилгад олон улсын чанар стандарт болох ISO, GMP, TGA, HALAL, ALIANCE гэх мэт дэлхийн дээд хэмжээний стандартуудыг хангасан бүтээгдэхүүнийг Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоо болон тивүүдийн Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоо улсуудын Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн олон улсын худалдааны гэрээ конвенцийн үүргийн дагуу зөвшөөрөгдсөн маркетинг төлөвлөгөөгөөр үйлдвэрээс хэрэглэгчийн гарт дундын ямар нэгэн дамжлаггүй хүргэдэг чанар стандарттай худалдааг Шууд Худалдаа гэдэг юм. Шууд худалдааны компанийг дотор нь өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани, жинхэнэ шууд худалдааны компани гэж хоёр хуваадаг.
Шууд худалдааны Монголын гэх компанийг байгуулнаа гээд бодоод магадгүй хийж байгаа хүмүүс байгаа бол хүссэн ч эс хүссэн ч дээрхи чанар стандарт шаардлагуудыг заавал хангаж байж дараа нь сүлжээний маркетингаар үйл ажилагаагаа явуулах асуудал яригддаг юм... 
Тиймээс эртхэн наад бүтэхгүй санаагаа тархинаасаа авч хаяхыг зөвлөе...
Мөн Монгол улсын хэмжээнд олон улсын GMP стандарттай хоёрхон, ISO стандарттай зургаахан компани байдагыг мэдлэгтээ нэмэрлээд хадгалчихад гэмгүй...
Тэгэхээр сүлжээний бизнес луйвар байх нь, харин шууд худалдаа гэдэг нь зөв байх нь.
Сүлжээний бизнесийг мэдлэггүй залилан луйварчид хийдэг байх нь, Шууд худалдааг жинхэнэ чанартай, мэдлэгтэй худалдаачид хийдэг байх нь...

ИЙМ ӨНДӨР ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ ТУЛ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ХИЙГЧИД ХЭЗЭЭ Ч ШУУД ХУДАЛДАА ГЭЖ ЯРЬДАГГҮЙГ АНЗААР...

Сэтгүүлч... Тэгээд яагаад үйл ажиллагаа явуулаад байгаам бэ? 
Энэ асуултанд прокурор н.Өнөрмаатай 100-н хувь санал нийлж байна. 
Үүн дээр нэмэхэд өнөөдөр 4-дөгч засаглалынхан болон хохирогчид төрлүүгээ дайраад байгаа нь үнэхээр харамсалтай. Учир нь анх тухайн компанийг үүсгэн байгуулагчид нь ААН-ээ байгуулахдаа улсын бүртгэлийн газарт өгсөн баримт бичгэндээ сүлжээний бизнесээр үйл ажиллагаа явуулнаа гэж бичиж өгдөггүй эсрэгээрээ гадаад дотоод худалдаа, олон улсын худалдаа гэж бүртгүүлж анхнаасаа мэдсээр байж ААН-ийн гэрчилгээгээ авдаг юм шүү дээ... Бүүр анхнаасаа санаатайгаар шүү... 
Энгийн иргэн хууль зөрчих үйлдэлийг хийдэггүй харин бүүр сурцтай, урьд нь ийм хэрэг хийж байсан хүмүүс бүлэглэн үйлддэг юм. Энэ үйлдэл нь тэр дороо мэдэгддэггүй бөгөөд хэсэгхээн хугацааны дараагаар илэрдэг. Мэдээж сүлжээний бизнесээр үйл ажиллагаа явуулнаа гээд баримт бичгэндээ бичээд ороод ирвэл юу гэж бүртгэлийн газар гэрчилгээ олгохов...

Өнөөдрийн Монголын 4-дөгч засаглалын ихэнхи сэтгүүлчид эрэн сурвалжилнаа гэж байхгүй, юм судалнаа гэж байхгүй... Аль болохоор л бэлэн юманд нугасгүй нь үндсэндээ худал хуурмаг болсон болоогүй юм бичиж, нийтэлж, цацсанаараа дараа нь амаа барих гол шалтгаан болдог юм шүү дээ... Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг яг энэ сүлжээний бизнест ашиглавал ээ мөн ч хол явна даа...
Хамгийн аюултай нь 4-дөгч засаглалын сурталчилгаа...

баримтуудтай дэлгэрэнгүй танилц: 
1. https://www.facebook.com/suljeenii/videos/1403190409723723/
2. https://www.facebook.com/suljeenii/videos/1403366686372762/
3. https://www.facebook.com/suljeenii/videos/1403439469698817/
4. https://www.facebook.com/suljeenii/videos/1404311692944928/
5. https://www.facebook.com/suljeenii/videos/1399418360100928/
6. https://www.facebook.com/suljeenii/videos/1422272367815527/
7. https://www.facebook.com/suljeenii/videos/1429824427060321/
8. https://www.facebook.com/suljeenii/videos/1429930163716414/

Тэгэхээр үүн дээр нэмээд хэлэхэд ямар ч шууд худалдааны ч бай, сүлжээний ч бай бизнесийг хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл, сайтуудаар болон тэр ч бүү хэл цахим ертөнцөд сурталчлах нь ч олон улсад хориотой байдаг юм. 
Реклам зар сурталчилгаанд шууд худалдаа нэг ч зоос ч зарлагддаггүй. харин хэмнэдэг учир нь хүнээс хүнд гараас гарт дундын ямар нэгэн дамжлаггүйгээр гишүүн хэрэглэгчид шууд хүргэдэг худалдаа гэдгийг мартаж болохгүй. Ингэж хэмнэсэн мөнгөнөөсөө гишүүддээ урамшуулал болгож өгдөг юм. 
Тэр ч бүү хэл тухайн аль ч компанийн гишүүн нь тухайн компаниа төлөөлөх эрх Монголд төдийгүй олон улсад ч байдаггүй. Жишээлэхэд Монголд өнөөдөр урд болон хойд хөршийн олон телевизүүд гарч байна. Нэгэнд нь ч сурталчилсан сурталчилгаа байхгүйг харах болно. 
Үүнээс гадна Монголд байгаа шууд худалдааны зөв комданиуд болох ORIFLAME, DXN, HERBALIFE гэх мэт шууд худалдааны зөв компаниуд яагаад сурталчилгааг 4-дөгч засаглалаар хийхгүй байгаагаас л ядаж анзаар... 
Уламжлалт одоогын худалдаа, Шууд худалдаа хоёр хэзээ ч нэг замаар явдаггүй. Энэ хоёр худалдаа асар их ялгаатай. Уламжлалт худалдааны компани реклам зар сурталчилгаа хийдэг болохоос шууд хуудалдааны компани огт хийдэггүй юм шүү дээ...
Монголд эсрэгээрээ бүгд арилжааны телевизүүд учраас мөнгийг нь авч байвал бусад нь хамаагүй гэдэг байр суурьнаас ханддаг нь нууц биш...
4-дөгч засаглалаар сурталчилаад байгаа компани бүтээгдэхүүнүүд тухайн компанийг найдваргүй явцгүй гэдгээ сурталчилсанаараа илэрхийлчээд байгаам... 
Тэгээд ч уламжлалт худалдаанд тоо чухал болохоос чанар огт хамаагүй байдаг.
Харин шууд худалдаанд тоо бус чанар ямар ч цаг үед нэгт байдаг юм.
Бүх телевизүүд аливаа шууд худалдааны болон сүлжээний компанийг сурталчлахгүй байх дээр хатуу анхаарах шаардлагатайм шүү... 
Ядаж байхад аль нь ч зөв бурууг нь мэдэхгүйгээр сурталчлахыг нь яана гээч... Тэгээд ч 4-дөгч засаглалаар сурталчлагдсан сүлжээний компаниуд бүгд чадарцгаасан түүхтэй байдаг юм.
ЖИ ТАЙМ сүлжээний луйварт ингэж олон хүн хамрагдах болсон гол шалтгаан нь SBN тв-гийн сурталчилгаа гэдгийг бүгд мэддэг... 
Одоо болтол энэ тв таг дуугүй байгаа нь өрөвдөлтэйм шүү...
https://www.facebook.com/suljeenii/videos/1403190409723723/

3-дахь асуултыг ШӨХТГ-аас асуусан байна. 
Энэ байгууллагын хувьд сүлжээний бизнестэй холбоотой асуудалд анхнаасаа юу ч хэлээгүй төдийгүй энэ хэлэлцүүлэгт ч гэсэн бас байгууллагаа өмөөрөөд арьсаа хамгаалж байгааг бүгд харлаа... Өргөдөл өгвөл асуудалд ханддаг, өгөхгүй бол таг газар...
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
эх сурвалж: http://www.afccp.gov.mn/mn/b/16#accordion-8
ШӨХТГ-гэж ер нь яах гэж байдаг байгуулага юм бэ ингэхэд.

4-дэх асуултыг цагдаагаас асуусан байна. Мөн адил 100-н хувь санал нэг байна.

5-дахь асуулт сэтгэл зүйчээс асууж. Сэтгэл зүйчтэй 100-н хувь санал нэг байна. 
Дээрээс нь нэмээд хэлэхэд дахин дахин давтагдаад байгаагын гол шалтгаан нь энэ салбарт олоон жил дагнаад ажиллачихсан, ямар хяналтгүй хэсэг бүлэг мэргэшчихсэн луйварчдын хэд хэдэн бүлэглэл байдаг. Тэр бүлэглэл нь гаднаас юм уу дотоодоос ААН-байгуулаад дээр хэлсэнчлэн сүлжээний бизнесээр үйл ажиллагаа явуулж байгаад асуудал үүсэнгүүт хаяж зугтаад хэсэг хугацааны дараагаар асуудал намжингуут дахиад л өөр юм яриад гараад ирдэг... Өөрөөр хэлбэл 2-оос 4-н жилийн давтамжтайгаар хийдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийг барих нь чухал юм байгаам. Тэр ч бүү хэл өнөөх мэргэшсэн луйварчид чинь нийлж нэгдээд эрх ашигаа хамгаалдаг ТББ байгуулчаад болсон болоогүй сүлжээний бизнесийг гишүүнчилж яваад байгааг хүртэл өнгөрсөн 12-р сард олонд ил болгосон. Тийм л мундаг бол энэ олон сар үргэлжилсэн асуудалд яагаад одоо болтол гарч ирэхгүй таг байгаагаас анзаар. Тэд гарч ирэхгүй ээ... 
Мөн дахин давтагддагын хамгийн том шалтгаан нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл ядуурал ихсэх, хөдөлмөрийн хөлс бага байх, үнэлэмж багатай, хууль байвч хэрэгждэггүй, төр засагтаа итгэхээ байсан, шударга бус зүйлүүд газар авсантай холбогдуулан яг ийм үеийг тааруулж гарч ирдэгийг түүхээс харахад хангалттай. Ер нь бол шууд хэлэхэд хувь хүний хэт их шунал бэлэнчлэх сэтгэлгээтэй шууд хамааралтай буюу мэдлэгийн л асуудал төдийхөн зүйл... 
баримт: 
http://www.breakingnews.mn/c/r/62231

6-дахь асуултыг нийгмийн сэтгэл зүйчээс асуужээ... 
Ямар ч судалгаа байхгүй худлаа ярьж болохгүй ээ... Миний хувьд 2000-оноос хойш бие даан энэ салбарыг судлахдаа 1970-н оноос хойш Монголд орж ирсэн, дотоодоос гарвалтай гээд нийтдээ хар жагсаалтанд маань одоогоор 100-гаран сүлжээний компанийн нэрс байна. Магадгүй сонсоогүй мэдээгүй өнгөрсөн тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 6000-н сүлжээний компани гэж хэлсэн чинь чухам худлаа юм... Үүн дээр тооны машинаа гаргаж ирээд л бодоход худлаа гэдгийг харах болно... 1990-2017 он хүртэл нийт 27-н жил байна... Энэ 27-н жилийг жилийн 365-хоногт үржүүлэхэд 9855-өдөр ардчилсан хувьсгалаас хойш болжээ... Дээрхи 6000-н сүлжээний компанитай нь энэ өдрүүдийг жишиж харвал 3-хоног тутамд 2-сүлжээний компани орж ирдэг болж таарах нь байна шүү дээ... 

Тэгэхээр хий явган яриаг сонссон болохоос нүдээрээ харж ямар ямар компани орж ирсэн дампуурсан залилсан, одоо хэд байгаа гэх мэт ямар ч бодит мэдээлэл байхгүйн наад захын тод илрэл нь энэ юм. Дээд тал нь 300-гаас хэтрэхгүй шүү.
баримтууд:
1. https://www.facebook.com/suljeenii/videos/1415261518516612/
2. https://www.facebook.com/suljeenii/videos/1415101435199287/

7-р асуултыг Оюун багшаас асуусан байна. Оюун багштай санал 100-н хувь нийлж байна. 
Ямар ч эдийн засгийн наад захын мэдлэггүй байдаг нь золиос болохын хамгийн эхний алхам бас өгөөш нь болдог юм. Ямар ч хүн мэддэг зүйлээсээ хохирдоггүй харин мэддэггүй зүйлийнхээ золиос нь болсоор ирсэн юм шүү... 
Тиймээс хэн нэгэн танд сүлжээний бизнес шууд худалдааны бизнес санал болголоо гэхэд адгийн наад зах нь GOOGLE-ээр SCAМ гэж бичээд араас нь тухайн компанийнхаа нэрийг бичээд л хайчих сэтгэлгээтэй байх шаардлагатайм... Жаахан лавшруулнаа гэвэл www.wfdsa.com хаягнаас буюу Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбооны төв сайтаас компанийнхаа нэрийг бичээд хайчихад хангалттай...

8-р асуултыг иргэдийн төлөөлөлөөс асуусан байна... 
Үүн дээр хэлэхэд ямар хүмүүсийг оролцуулах вэ гэдгээ бодож бас судлахад илүүдэхгүй. Эрэгтэй нь Жи таймынх нөгөөх нь бас л интернэт худалдаа ярьсан бас л сүлжээчин хүн байна шүү дээ... Зүгээр энгийн бөгөөд сүлжээнд хамааралгүй иргэн байх ёстой байлаа гэж... Бас л худлаа ярьчихлаа 6000-н компани гэж. Мөн миний бичсэнээс их дутуу ярьчихлаадаа... Хоёр иргэнээс ах их сайн байсаан нуугаад яахав... Гэхдээ бүрэн гүйцэт зүйл хийж байх шаардлагатайм... Намайг судлаад байгаа бол мааш сайн байна...

9-р асуултыг прокуророос асуусан байна... 
Төлөвлөж хийдэг асуудлын талаар прокурортой санал 100-н хувь нэг байна. 
Нэмээд хэлэхэд сүлжээний бизнесийг энгийн иргэн хийдэггүйм шүү анх санаачлагч нь...
Нөгөөтэйгүүр хамгийн түрүүнд төрийн хууль хяналтын байгууллагуудаас санхүүгийн пирамид бэлэн мөнгөтэй холбоотой асуудлаар СЗХ, ШӨХТГ, ТЕГ, УМХЕГ-гэх гол хууль хяналтын байгууллагууд шууд хяналт тавих ёстой... Нэг нэгэнрүүгээ түлхсэн, манайд хамааралгүй гэж булзаж арьсаа хамгаалах огт шаарлаггүй. Үнэхээр энэ салбарыг мэддэггүй бол үнэнээ хэлэлдээ... Хүмүүст чинь сургаад заагаад ойлгуулаад мэдүүлээд өгийлдөө...
Эндээс харахад мөн л өнөөх хууль хяналтын төрийн байгууллагууд маань өөр хоорондоо ямар нэгэн холбоогүй ажилдагыг л бас дахин батлаад харуулчихлаа...
баримтууд: 
1. https://www.facebook.com/suljeenii/videos/1404343309608433/
2. https://www.facebook.com/suljeenii/videos/1404762666233164/
3. https://www.facebook.com/suljeenii/videos/1404760129566751/

10-р асуултыг ШӨХТГ-ын байуаагчаас асуужээ... 
Сонирхолтой нь хэрэглэгч гэдэг чинь бүх хүнийг хэлдэг юм шүү дээ... Бас л арьсаа хамгаалчихлаа манайд хамаагүй ээ гээд... Хэрэглэгчийн тухай 2-дүрэм байдаг юм.
1-т Ямар ч нөхцөлд ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВ...
2-т Хэрэв ХЭРЭГЛЭГЧИЙН зайлшгүй буруу бол нэгдүгээр дүрмийг дагаа гэж...
Ийм байгууллага ийм нэртэй байж ер таарахгүй ээ...

11-р асуултыг Жи таймын хохирогчдоос өөр хохирогчид олдоогүйл юм байхдаа... 
Хохирогчдын яриа төрөө л дахиад буруутгаж байгааг харж байгаа байх... 
Прокуроротой 100-н хувь санал нэг байна... 
Гэхдээ нэмж хэлэхэд ЖИ таймыг ААН-ээ байгуулахаас нь өмнө төр тодруулбал хамгийн түрүүнд төрийн хууль хяналтын бүх байгууллагуудаас 2016-оны 11-р сарын 8-нд ЦЕГ-аас ард иргэддээ анхааруулга сэрэмжлүүлгийг хийж байсанг 4-дөгч засаглалынхан мартсанд үнэхээр харамсаж байна... Тэр өдрөөс 6-н өдрийн өмнө миний бие цахим ертөнцөд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч байсан юм шүү...
Ороод хохирсон хүмүүс үнэндээ нүдэн балай чихэн дүлий хандсан чинь нууц биш шүү... 
Мөн дээрээс нь өнөөдрийн хохирогчдын мөнгийг эхэлж ороод мөнгөө хэд дахин өсгөөд авчихсан хүмүүсээс буцааж мөнгийг нь гаргуулж байж хохирлын асуудал жаахан ч гэсэн барагдах магадлалтай...
баримт: 
https://www.facebook.com/suljeenii/videos/1403153006394130/

12-р 13-р 14-р асуултын хариуг эндээс дэлгэрэнгүйгээр нь харна уу... 
баримт:
1. https://www.facebook.com/suljeenii/videos/1440693429306754/
2. https://www.facebook.com/suljeenii/videos/1422084411167656/

15-р асуулт Оюун багшаас асуусан асуултын хариулт хамгийн эхний асуултаар бүрэн хариулсанг эргээд хараарай...

Ингээд ерөнхийдөө тодорхой харагдлаа... 
Миний хувьд энэ шууд хэлэлцүүлгэнд оролцсон санал нийлж байгаа хүмүүс бол 
Улсын Ерөнхий Прокурорын Газарын судлаач прокурор, хууль зүйн ухааны доктор н.Өнөрмаа,
Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, зөвлөх профессор н.Оюун, 
Мөрдөн Байцаах Албаны Залилах, Хөрөнгө Завших Гэмт Хэрэг Мөрдөх Хэлтэсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад н.Эрдэнэдэлгэр, 
Сэтгэл судлаач н.Банзрагч нартай 100-н хувь санал нэгдлээ... 
Хоёр иргэний нэг ахтай бас зарим зүйлээр санал нийлж байна.

Нэг иргэн болон ШӨХТГ, НСЗХ гэх газрын энэ 3-н хүн энэ нэвтрүүлэг оролцох огт шаардлаггүй хүмүүс байлаа... Дээрээс нь энэ нэвтрүүлэгт Татварын Ерөнхий Газраас, Санхүүгийн зохицуулах хорооноос, ХЗДХЯ, МҮХАҮТ-гэх байгууллагуудаас оролцуулах ёстой байлаа гэж. 
Ингээд эцэст нь миний байнга хэлдэг саналаа бичлээ... 
Өнөөдөр сүлжээний бизнесийг бүрэн цэгцлэхийн тулд ХЗДХЯ-ны дэргэд Шууд худалдаа, сүлжээний бизнесийн асуудал эрхэлсэн комисс гэх нэртэй улсын хэмжээнд байгаа бүх төрийн хууль хяналтын байгууллагуудаас тус бүрээс нь доод тал нь 3-н хүний оролцуулан байгуулаад өнөөдрийн зах зээлд байгаа бүх сүлжээний компаниудыг бүгдийг нь нэг бүрчлэн шалгах ёстой. Шалгахдаа олон улсын стандартын дагуу 100-н шалгуураас 50-н шалгуурыг тавиад тэрийгээ шаардахад л зөв буруугаараа өөрсдөө ялгараад гараад ирнэ. Үүнтэй уялдуулаад эрх зүй, хуульд өөрчлөлт оруулж хориглосон ААН-ийн хуульнаас зөв нь болох олон шатлалт маркетинг гэдэг үгийг заавал авч харин пирамид тогтолцоог нарийн зааж хатуу хориглох шаардлагатайм.
Үр дүнд нь дахиж Монгол улсад гаднаас болон дотоодоос сүлжээний бизнес гэх луйвар орж ирэхгүй бас үүсэхгүй... Мөн Монгол улсын хэмжээнд сүлжээний бизнес Шууд худалдаа бүрэн цэгцлэгдэх нигууртайм.
Эс бөгөөд дараа нь 8-дахь удаагаа сүлжээний луйварууд орж ирж дэлгэрхэд хамгаалалтгүй байсаар л байна.

Дүгнэхэд: Энд оролцогчдын мэдлэг үнэндээ бага байлаа гэж...
Сэтгүүлч маань өөрөө энэ сэдвээрээ огт бэлдээгүй нь асуултуудаас нь ил тодорхой байна...
За тэгээд эрхэм сүлжээчид минь энэ киног заваа гаргаж байгаад заавал үзээрэй... 
https://www.youtube.com/watch?v=HeU2GN_lH3A&t=2s&list=PLIul3dUIY7f6y44bvgYcQM39VfFhCu_Yd&index=33

Хүндэтгэсэн: Шууд худалдаа, сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • та судлаач хүний хувьд нэвтрүүлэгт оролцоод сайн гээч тайлбарлаад өгөөч...тэр нэвтрүүлэгт орохгүй яасан юм бэ? таньд хэлээгүй юм уу?

Онцлох мэдээ