ДБЭТ-ын уран бүтээлчид аравдугаар сараас долдугаар сарын бямба, ням гариг бүрт тоглолт зохион байгуулсан. Тэд энэхүү үйл ажиллагааныхаа хөшгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар хаалаа. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагвын цомнол, Ж.Мэнд-Амарын хөгжмөөр 1987 онд дээрх бүтээлийг бүтээсэн билээ.
Гол дүрүүд болох Нансалмаад О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа, Худалдаачинд А.Эрдэнэболд тоглож, симфонь найрал хөгжим, удирдаач урлагийн гавьяат зүтгнэлтэн Ц.Мөнхболд, найрал дуучид оролцсон байна. Ийнхүү тус театрын уран бүтээлчдийн амралт эхэлж, ирэх аравдугаар сард 53 дахь улирлын тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ эргэн уулзах нь ээ.
У.БАЯР
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250