С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр өдөр алгасахгүй цацагдах болсон. Түүний үхлийн шалтгаан, болон хэрэг үйлдэгч, захиалагч гээд хамрах хүрээ ч өргөн. Улс төрийн зүгээс энэ тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа ч яг үнэн мэдээлэл хэзээ олон нийтэд ил болох нь одоо ч асуулт хэвээр байгаа. Тэгвэл өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс дараах мэдэгдлийг хийлээ.
Мэдэгдэл
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм.
Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.
Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.
Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн шийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.
Гэтэл зарим улс төрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
ALUURCHIIDIIG SHOROND N HATAA. BAS ENE HERGIIG UGUISGEJ HUULIIN BAIGUULLAGIINHNIIG GAR DOR ORTOL N MUULAAD BGAA HUMUUST HARIUTSLAGA TOOTSOOCHEE