...
...

Оффшор дансыг хориглоё жагсаал үргэлжлэж байна

Оффшор Дансыг Хориглоё уриа дор эвлэн нэгдэж байгаа өнөөдрийн жагсаал цуглаан яг одоо Д.Сүхбаатарын талбай дээр болж байна. Тэгвэл уг жагсаалийг дэмжихээр олон иргэд Сүхбаатарын талбайг зорихоос гадна хөдөө орон нутгаас төлөөлөл иржээ. Дархан –Уул , Булган, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн төлөөлөлүүд ирсэн байлаа. Хаврын хаварт Д.Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн С.Жавхлангийн дуу, Хурд хамтлаг эгшиглээд цаана л нэг ирж буй цагийг илтгэнэ. Тэгвэл Оффшор данстангуудын эсэргүүцсэн жагсаалын үеэр шүлэг яруу найраг хөврөөд байна уу даа. Ийм шүлгэн дөрвөн мөр уянгалж явна.

"Орь ганц амин хувиа хичээсэн олиггүй зангаа хаяцгаа!

Олон түмнийхээ нуруунд дээр овоолсон ачаагаа хөнгөлцгөө! Өөдөө эх нутаг, орон минь өрөнд баригдаж гүйцлээ!

Өвөг дээдсийн минь үлдээсэн өв тэгш өлзий буян юм шүү!" Энэ яах вэ? цаана чинь Баянхонгор аймгийн Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, зохиолч буурал найрагч Т.Галсан гуай хүртэл жагсаалд ирсэн нь олон зохиолчдынхоо эгдүүцэлийг хүргэж байгаа сурагтай. Буурал найрагч Т.Галсан уг жагсаалын үеэр ийм шүлэг басхүү хэлээд амжлаа.

" Овтой нь дэндсэн шаар

Оргож зугтагсдын шийр

Оёос даахгүй таар

Оршуулах газаргүй хүүрнүүдийн эсрэг жагсаал" гэж хэлээд үе тэнгийн ахмад нартайгаа мөр зэрэгцэн нөгөө юу билээ, үсгэн дотор тоотой зохиж явна гэдэг шиг жагсаал дотор буурал найрагч эвлэн нэгдэж явна. Оффшор данстангуудыг тойрсон асуудлуудийг эмхлэн цэгцлэхээр жагсаалд ирсэн иргэдын эргэн тойрноос хэсэгхэн хугацаанд ажиглахад иймэрхүү цаашид яаж үргэлжийг уншигч танд үнэн бодиттойгоор хүргэх болно.

Ч.Зэвэгээ

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Эртээ урьд цагт нэгэн сургуулийн 5г ангийн 5 сурагчид нийлэн сургуулийн цайны газраасаа өдөр бүр хоол бичүүлж иддэг байв. Нэгэн удаа тэр хүүхдүүдийн 4 нь шилжиж нэг л хүү үлджээ. Гэтэл тэр хүүгээс цайны газрын эзэн 5 хүүхдийн маш олон удаагийн Хэдэн сая төгрөг болох хоолны мөнгийг нэхэв. Хүүгийн аав ээж байрны ордероо барьцаалж 5 хүүхдийн 4 жил зээлж идсэн хоолны тооцоог нь төлөх болов. Гэтэл хадгаламж зээлийн хоршооны эзэн. Та нар байрны зээлээ эргэн төлтөлөө бусад хүүхдүүддээ шинэ оймс гутал, живх огт авахгүй, тэдэндээ өгдөг байсан хоолны тэн хагасыг танаж надад өгнө. Мөн хүүхдүүдээ гарч хуванцар сав түүлгэн өөрийн цалин дээрээ нэмээд надад сар бүр хүү төлнө.! гэжээ. ИНГЭЭД ТЭР ХҮҮГИЙН аав ээж 2 үг дуугүй эдгээр нөхцлүүдийг зөвшөөрчээ. Хэхэ. Би лав байсан бол тэр 4 хүүхдээр өөрсдөөр нь төлүүлнэ!

  • Офшорчдийн эсрэг жагсаал хийж болно.Аливаа зүйпийг хууль журмын дагуу хийх хэрэгтэй тэгэж чадахгүйн улмаас амархан ялагдаж бна.Мөн суртчилгаа сайн хийх хэрэгтэй тэгж байж ард түмэн дэмжиж болно.

  • Зориг гаргаад өгч эхэлсэн нь ялна2

  • Сү,Батболд, Хужаа Баярцогт, С,Баяр тэргүүттэй Оффшорчид Ард иргэдээсээ айж, ичиж явах хэрэгтэй, Та нар энэ Улс орныг цөлмөж , Ард иргэдээ хоосоруулж, Улс орноо Хямралд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан улсууд,

  • Setguulch bichsen yum uu ug usgiin aldaag hyanaach

  • За больцгоо Офшорчдын гар хөлүүд Ард түмнийг битгий турхир Хэн ч бүү оч

  • Яагаад зохиончдын эгдүүцлийг хүргэдэг юм. Харин эх оронч байна шүү дээ

Онцлох мэдээ