...
...

“Өдрийн сонин“ Ч.Ганбатаас албан ёсоор хүлцэл өчжээ

“Өдрийн сонин”-ын 2015 оны 11дүгээр сарын 19-ний өдрийн №279/5231 дугаарт “шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар Бүгд Найрамдах Солонгос Улсад угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэдэг мэдээлэл нийтлэгдсэн. Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарын 5 хүний нэр дээр энэ мөнгө орж ирсэн нь тодорхой болжээ” гэж мэдээлсэн нь бодит баримтад үндэслээгүй ташаа мэдээлэл байсан тул “Өдрийн сонин” 2016 оны 04 сарын 14-ний №088/5353/ дугаартаа УИХ-ын гишгүүн Х.Баттулгаас хүлцэл өчсөн юм.

Тэгвэл уг мэдээлэлд нэр нь дурдагдсан “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбатын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасандаа хүлцэл хүсч байна хэмээн “Өдрийн сонин”-оос албан ёсоор мэдэгдсэн байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • Nergesen hoino ni HASHGIRAV gegcheer SETGVVLCHDIIN ur chadvar ajliin hariuclaga her zereg bna gedeg ni ODRIIN SONIN oorsdoo haruullaa.Gemee uhaarch surna gedeg bas neg devshil yum. Ner hugarhaar yas hugar gedeg vgiig sain sanaj yavah hetegtei.

  • Yasan amarhan uuchlalt be, yadaj MONGOL TV-r tsag avch oron dayar uuchlalt guisnaa orgil tsagaar medeeleech. Sonin unshdaggui 1 hunees sonson ulsuud 1000 bgaa sh de

  • Өдрийн сонин Женкогийн өгөөшийг үмхэцэн юм ш дээ. Одоо хашир сууна биз.

  • Хөөх хүний нэр төрийг аймаар гутаачихаад одоо уучилчихаарай гээд л болоо юу. Энэ хүнийг чинь аймаар шуналтай өөдгүй хүн гэж л бодож байсан шүү дээ.Хэрэв тийм биш бол тэр хэмжээний мөнгийг сэтгэл санаа нэр төр гутаасн гэж буцааж хохирол барагдуулах хэрэгтэй юм биш үү

  • UUCHILCHIHAA GEEL UNGURCHDUG AMAR CH NIIGEMD AMIDARJIIN DAA MANIUS

  • hunii ner tord haldsan bol ih hemjeeni mongo tolj uuchlal guih estoi

  • gutgej doromjilj boldog daraa ni zalruulga hiigeed l boloo yu nuur soninii huudas gargah gej unen hudal ni medegdehgui hob bazaj taraadgaa bolih heregtei

  • За Жэнко яаж зүгээр суух вэ дээ. Гадуур дарамтлаад явж байгаа биз. Удахгүй бараг Жэнко бага мөнгөөр их ажил хийсэн Баатар болж хувирна биз дээ.

  • зугатаагаад алга болчихсон гадаадын иргэнээс уучилалт гуйгаад хошин шог биш дээ ямар . ха ха ха Монголд ирэхээр чинь уучилалт албан ёсоор гуйнаа гээд л болоо юм биш үү.

Онцлох мэдээ