...
...

Гандийн нэрэмжит коллеж Олон улсын их наадамд амжилтаа бататгалаа

Гоо сайхан, загварын олон улсын “NEW STYLE BAIKAL - 2019”  их наадамд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн төлөөлөл  амжилттай оролцоод ирлээ.

Орчин үеийн үс засалтын “New Look style”, “New street style”, “Grand style”  гэсэн гурван төрлөөр дөрвөн оюутан оролцсоноос  ҮЗТ 2а Л.Болормаа мөнгөн медаль, ҮС 1в Н.Бадрах, ҮС 2а Г Цасангуа   нар тус тус хүрэл медаль хүртэв.

Гоо сайхны нүүр будалтын “Modern wedding image“ болон “Fantazy“ төрлөөр гурван оюутан оролцож  Гоо 2а А.Оюун-Эрдэнэ алт, хүрэл медаль,  Гоо 2а А.Нарангэрэл алтан медаль, Гоо 2б Х.Баасандуламбөртэхүслэн мөнгөн медалийн эзэн боллоо.

Мөн хумс засах урлагийн тэмцээний “Нейл-арт как достояние нации” төрөлд Гоо 2а ангийн С.Азжаргал хүрэл медаль авав.

Урьд нь “NEW STYLE BAIKAL - 2017” -д тус сургуулиас таван оюутан оролцож гоо, үс, хумсны төрлөөр тус бүр нэг, нэг Тэргүүн байртай, багаараа “Гран-при” авч ирж байсан бол энэ жилийн их наадамд өмнөх амжилтаа бататган, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагч монгол оюутнуудын чадвар дэлхийн түвшинд тэргүүлэх хандлагатай явааг харуулж чадлаа.

“NEW STYLE BAIKAL”  олон улсын их наадам нь ОХУ-ын Эрхүү мужийн Боловсролын яамны ивээл дор Эрхүүгийн эдийн засаг, үйлчилгээ, аялал жуулчлалын улсын коллеж дээр гоо сайхан, хувцасны дизайн, үс засал, оюутны бүтээлч төсөл, эрдэм шинжилгээний илтгэл, шилдэг багш зэрэг  6 чиглэлээр зохион байгуулагддаг нэр хүндтэй томоохон арга хэмжээ юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ