...
...

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

2019.4.15, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2019.4.15, Даваа гараг
Наран ургах шингэх: 6.04-19.41
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ