...
...

Улсын тэргүүний 14-р сургуулийн 70 жилийн ойн тэмцээн боллоо

 

 

Улсын тэргүүний 14-р сургуулийн 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус сургуулийн удирдлагууд болон төгсөгчдийн төлөөлөл хамтран гар бөмбөг, шинээний теннис, шатар гэсэн гурван төрөлт тэмцээнийг үе үеийн төгсөгчдийнхөө дунд зохион байгууллаа. Сургуулийн ойн баяртай холбогдуулан 14-р сургуулийн захирал Э.Гунгаажав мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.


 

МЭНДЧИЛГЭЭ

 

 

МЭНДЧИЛГЭЭ

 

Эрхэм хүндэт багш, ажилчид, энэ сургуультай амьдралаа холбосон үе үеийн ахмадууд аа

 

Эрхэм хүндэт Улсын тэргүүний 14-р сургуулийн үе үеийн төгсөгчид өө

 

Та бүхэндээ түүхт 70 жилийнхээ ойн мэндийг хүргэе.

 

Тус сургууль нь үүссэн цагаасаа одоог хүртэл Монголын улсын боловсролын системд жинтэй хувь нэмэр оруулж олон мянган шавь нараа угтаж бас ажил амьдралын их замд үдэж мордуулсан баялаг түүхтэй сургууль юм. 70 жилийн ойн босгон дээрээ сургууль маань шинэ байртай боллоо. Манай сургууль 130-аад багш 30 гаруй ажилтан, 3763 сурагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн төгсөгчдөөс Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Монгол улсын ерөнхий сайд Р.Амаржаргал, Сү.Батболд нарын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээс гадна дэлхийн шилдэг 5 мэс засалч эмчээр шалгарсан МУ-ын гавьяат эмч Оргойн Сэргэлэн, Худалдаа хөгжлийн банкны захирал асан Б.Мэдрээ, Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат, МУ-ын гавьяат жүжигчин, хошин урлагийн мастер Б.Лхагвасүрэн, Алтанцэцэг нараараа бахархдаг. Мөн хөдөлмөрийн баатар 5, Аж үйлдвэрийн гавьяатууд ч цөөнгүй төгссөн. Тус сургуулиас МУ-ын гавьяат багш Б.Оргой, Т.Даваахүү нар төрөн гарсан юмаа.

 

Одоо тус сургуулийн багшлах боловсон хүчний дотор спортын мастер 2, АЛТАН ГАДАС одонт Н.Пүрэвсүрэн, Г.Манд, Г.Энхтуяа, Д.Гэрэлмаа, Л.Оюунтунгалаг, М.Оюунчимэг ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ медалиар Л.Энхтуяа, Б.Юмжав, Л.Батханд, Р.Амгалан, , Д.Мягмар, Б.Гэрэлмаа,  АБТА 38 багш ажиллаж байна.

 

Цаашид бид сургалтын чанарт анхаарч физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж ойрын жилүүдэд ЭЕШ-ын амжилтаар улсдаа эхний 10 байранд шалгарах зорилт тавьж ажиллаж байна.

 

Багшлах бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь залуужсан, ажил ундарсан ийм сайхан сургууль, хамт олон болоод байна. Энэ л түүх, энэ л амжилт сургуулийн маань нэн шинэ түүхийн нэгэн хуудас болж үлдэх учир та бүхнийгээ 70 жилийнхээ ойн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна аа.

 

Та бүхэндээ ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ