...
...

АНХААР, Эзэн нь ЖДҮ-чин Б.Ундармаа...

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн булхай, луйвар хэрээс хэтэрсэн талаарх мэдээ баримтууд хэвлэл мэдээлэл, цахим сайтуудын дунд тархаад байна. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах замаар төсвийн мөнгөнөөс тоншоод зогсохгүй, ядарсан олон иргэний амьдралаар нь тоглосон баримт гарч ирж. Хүсэл, шунал нь дийлдэхээ больсон, хууль бус үйлдэл хийхдээ айж ичихээ байсан Б.Ундармаа гишүүн өөрийн хамаарал бүхий “Капитал” банкаараа дамжуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь илчлэгдэж ЖДҮ-чдийн нэг болох нь тогтоогдсон. Хамгийн сонирхолтой нь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 3-хан хувийн хүүтэй авсан их хэмжээний мөнгөө ядарсан олонд 7 хувийн хүүтэй зээлдүүлж, “мөнгө угааж” байсан байгаа юм. Түүгээр ч зогсохгүй өөрийн эзэмшдэг “Капитал” банкаараа дамжуулж жирийн иргэд, аж ахуйн нэгжийн хүч хөдөлмөр, хөлс хүчээр боссон хөрөнгө, барилгыг арга заль хэрэглэж нүд ирмэх зуурт л “луйварджээ”. Ямар сайндаа Б.Ундармаа гишүүнд ажил, амьдралаараа тоглуулсан энэ мэт хохирогчид нь түүнд зориулж “Эзэн нь ЖДҮ шаасан...” гэх бичгийг түүний Бишрэлт их дэлгүүр болон хувь эзэмшдэг аж ахуйн нэгж бүрийнх нь хаалга дээр нааж, зургууд нь олон нийтийн сүлжээнд хэдийнэ тархаад байна.

Б.Бат

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ