...
...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

 

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Малын үс ноос авахад:

Суудал: Уул

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Од: Яруу эгшигт

Наран ургах, шингэх: 05.50 - 20.01

Өдрийн өнгө: Аргын тооллын 8 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 7, Салхины эх одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ