...
...

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ бороо орохгүй

2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хур бороо татарч, дулаарна.

                                   2018 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                       

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн  зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 28-33 градус, говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ