...
...

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулна

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар байгууллага IWFCI Mongolia нь 2018 оны есдүгээр сарын 6,7,8-ны өдрүүдэд ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ(GWTS 2018)-ыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. 

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry)  Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих  эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан дэлхийн анхны эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж 2017 оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.IWFCI Монгол салбар байгууллага нь өнгөрсөн хугацаанд Зүүн Өмнөд Азийн орнуудтай эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортыг дэмжих чиглэлээр Зүүн Өмнөд Азийн зургаан орноор таван удаагийн “АСЕАН – Монгол Бизнес Түншлэл” экспорт, импортыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

IWFCI нь “Global Women’s Trade Summit” Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Дээд Хэмжээний Чуулга Уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд 2015 онд Энэтхэгийн Банглор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Куала Лумпур зэрэг хотуудад зохион байгуулж байсан.Энэ удаа IWFCI Монгол салбар байгууллага нь дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах  албан ёсны эрхийг хүлээн авсан  ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО байгуулан ажиллаж байна.