...
...

А.Сүхбатын цолыг хурааж, УИХ-ын ёс зүйн хороог хуралдуулая

Даяар дуурсагдах, Далай даян, Олныг баясуулагч, Түмнээс төгөлдөр, Баяр наадмын манлай, Улс даяар гайхамшигт, Дайчин дархан аварга, Даян аварга, Хүчит арслан, заан, харцага, начингууд маань өнөөдөр даяар дуурсагдаж, олныг баясуулж байх шиг байна. Гэхдээ муу, муухайгаараа, хэрүүл талцлаараа ард түмнээ 'баясган, цэнгүүлж' байна.

Учир нь өчигдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй хүмүүс Монгол бөхийн өргөө рүү дайрч хаалга үүдийг нь эвдлэн сүйтгэв. Аатай уран барилдаанч бөх байсныг хүлээн зөвшөөрч хайрлана. Харин танхай балмад үйлдлийг дэмжихгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт хандаж хэлэхэд УИХ-ын гишүүн А.Сүхбатад дараах арга хэмжээ авахыг ард түмэн шаардаж байна.

- Дархан аварга цолыг нь хураа

- УИХ-ын ёс зүйн хороо хуралд

- Монгол Ардын Нам ёс зүйн хариуцлага тооц

Ямар ч тохиолдолд хүчирхийллийг дэмжиж болохгүй. Хууль батлах үндсэн ажилтай, иргэддээ үлгэрлэх учиртай хүн ингэж явах ёсгүй.

Гүндүүгүй, хээгүй, монгол эрчүүдийн олон зууны турш имиж нь болж ирсэн монгол бөхийг өөрчлөх шинэчлэх хэрэгтэй болсныг ч энэхүү үйл явдал харуулж буй.

Ямартай ч Монголын бөхийн жудаг ярьдаг бөхчүүд жудаггүй хэрэлдэж байна. Монголын бөхийн холбооны хэрүүл тэмцэл арай хийж намжиж байх зуур үргэлжлэн Монгол бөхийн өргөөг тойрсон хэрүүл эцэстээ утгаа алдаж, хэн нь яг Бөхийн холбооны тэргүүн нь мэдэгдэхгүй бөөн бантан болж байна.

Аливаа танхайралд хэмжээ хязгаар гэж байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга, бөх А.Сүхбатын цолыг хурааж, Монголын ард түмний хөрөнгөөр боссон Бөхийн Өргөөг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэрээ гаргах цаг болжээ, 

Б.Учрал

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10149

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (22)
  • ЗӨВ. ХУРААХ ХЭРЭГТЭЙ

  • Suhbatiig bish BATERDENIIG HUUJ YAVUULAACHEE ENE HEZEE HURTEL HUULIIG GUULI BOLGOH BE HAMAG BUH UCHIR ENE BATERDENE NYAMDORJ TEDNIIG HUHUULEN DEMJDEG HUN USUHBAYAR TUUNII GAR HUL BOLSON NAIRAANII BUHCHUUD SHUU DEE !!!!!

  • Ard tumnii handivaar bosson urguug bulaaldhaasaa ocher has ta nar

  • А.сүхбатын цолыг хурааж Баянмөнхд олон ард түмнийг өдөөн уриалсан зориуд баяр наадамын үйл ажилгааг санаатайгаар саринуулсан хэргээр шүүхэд өгмөөр байна

  • Зөв, зөв. Дэмжиж байна! Яаралтай арга хэмжээ ав. Арай ч дэндэж байна!

  • Hvchirhiilel hezee ch zev bdaggvi . Sukhbat es zvin huvia hezee ch ih hurliin gishvvn baij chadahgvi hvn bna vgvi dee l 2-3 avgai solidog deerees ni vrgelj hervvl hel am tatgalaj yavdag bolj Ih hurliin gishvvnd bidnii emnees ter tvshiltseh mash haryutslagatai ajild bid songoj huuliig deedelj sahyulj yavah Estoi hvn ingej yavahaar yuu boloh bilee

  • Bayanmonh Suhbat 2iig Eh Ornoosoo urvasan geh undesleleer hoid Solongost avaachi j tusaaya. 54

  • яг зөв дандаа л хэрүүл хийж явдаг муухай хүн юмаа

  • Нямдорж Данзан Даваасамбуу гэдэг 3 хүн санаачлан хөөцөлдөж шавар цементтэй зууралдан байж энэ өргөөг босгоогүй бол Баянмөнх. Сүхбат нар юуг булаацалдах байсан юм бол оо? Бяанмөнхөд булаацалдахгүй юм гэж алга-аа? Спортын төв ордон,Чөлөөт бөхийн холбоо. Сумо бөхийн холбоо гээд л бүгдийн төлөө хэл ам хийж хэрүүл тэмцэл үүсгэж байсан Ер нь энэ чинь Увсынханы зан юм байхаадаа

  • Хар Баянмөнх гэж шуналын туламын хийж байгаа ажил. Энэ жалга дов цолны найраа Хар Баянаагийн бүтээл.

  • Хуцваа тэр батэрдэнээ хурдан зайлуул монгол бөхииг уяа болгосон адгийн новш одоо бүүр бөхийн өргөөнөөс тоглох санаатай муу мангар хар ахиад чи хэитиигээс сонгогдох батлах би борөндориин иргэн бна

  • А.СҮХБАЬ УУЛААСАА "ДАРХАН АВАРГА" ЦОЛЫГ ЛУЙВАРААР АВСАН.. ИЙМД ХУРААХ Ч БАГАДНА... УИХ -аас ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ... ШОРОНД ХАТАА...

  • Ard tumen shardaj bn, tsol huraa ntr ged amarhan yum yrih yumaa hen tgj shaardad bgan hunii hudulmuriig... tiim amarhan yjm bdimu

  • САНАЛ: *БӨХИЙН ӨРГӨӨГ ТӨР ХУРААН АВЧ ХҮҮХЭД+ЗАЛУУЧУУДЫН ТӨВ БОЛГОХ * ЭНЭ БУДЛИАНЫГ АНХ ТАРЬСАН,ОДОО ДҮРЭЛЗҮҮЛЖ ЯВАА НӨХДИЙН ЦОЛЫГ ХУРААХ * БУСДЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ТҮМНИЙ ӨМНӨ ЭВДЭН СҮЙТГЭЖ БУЙ НӨХӨРТ ХУУЛИЙН ЦЭЭРЛЭЛ ҮЗҮҮЛЭХ * УИХ-Н ГИШҮҮН А.СҮХБАТЫН АСУУДЛЫГ УИХ АВЧ ХЭЛЭЛЦЭХ,ЗАЙЛУУЛАХ...

  • Барилдаагүй,зүй бусаар,лобидож олгосон "дархан аварга" цолыг нь хүчингүй болгож, "аварга" цолыг нь хурааж,төрийн түшээгийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөнд нь УИХ арга хэмжээ авах.Цаашид иймэрхүү өмнө нь мэдэгдэж байсан нам дамжсан,ёс суртанхууны доголдолтой этгээдүүдийг намдаа шургуулж авахыг нийтээр цээрлэe!!?Эс бөгөөс нэг л өдөр толгой цусдана гэж энэ.Ганттулга,Сундуй, Оюунэрдэнэ, Амарбаясгаланг хар.МАН дарга асан М.Энхболд намдаа ч,өөртөө ч их лай тарьж байна даа.Иймэрхүү гишүүдээс намын нэр хүнд навс уналаа даа МАНАН-гийнхаан. АН-ын Мурат гэж гар сэмжилсэн хүн.Төрийн тэргүүн болоогүй атлаа болчихсон юм шиг З.Энхболд гэдэг таворшь бна.2020 онд энэ 2 нам нэг их олон суудал горьдолтгүй...

  • Bayanmunh avargiin gutaliin ulavch p daagiin bj bgaag guliisun p daa mongol buhiig hagalj dur taviad bdg yamar haashaa p daa vee

  • Gishuunees ni zailuulah bagadna eruu uusgej shalgah heregtei.

  • Yagaad 2 buhin holboo baiguulah bolov .1ch holboo baih estoi , holboonii huul dvrem gargaj Ulsin ih hural batlah estoi .

  • А.Сүхбат төр,түмэн хоёрыг сүлдэг этгээд болжээ.УИХ-ын гишүүн олон нийтийн өмчид халдах ажлыг гардан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдэж байхаад яагаад энэ үйлдэл дээр нь хуулийнм байгууллагууд барь хариуцлага хүлээлгэхгүй байна вэ ? Яагаад УИХ-ын гишүүн хүн иргэдийг буруу зүйлд биеэрээ үлгэрлэж уриалаад байна вэ? Олон эхнэртэй хүн ингэж танхай,балмад байх ёстлй юм уу?

  • эрхииг түдгэлзүүлж шалгах хэрэгтэй

Онцлох мэдээ