...
...

Эрдмийн баяраа тэмдэглэв

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Сургалтын хөтөлбөрийн биелэлтийн 13 дахь удаагийн “Миний бүтээл” тайлант үзэсгэлэн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус үзэсгэлэн нь суралцагчдын сургалтын хугацаанд олсон мэргэжлийн ур чадварын өсөлт, сургалтын хөтөлбөрийн эзэмшилт, түүнийг амьдрал дээр хэрхэн хэрэглэж чадаж байгаад дүгнэлт хийдэг нэг чухал үзүүлэлт бөгөөд тэд төрөл бүрийн загвар, макет, зураг эскиз, шинэ тоног төхөөрөмж,  багаж хэрэгсэл, компьютерийн программ болон хэвлэлийн график, дизайны бүтээлүүд, мэргэжлийн хүрээнд хийсэн судалгаа, арга зүйн бичвэр ажлууд, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс болон урлагийн шинэ бүтээлүүдээрээ оролцдог юм байна.

“Миний бүтээл-2018” тайлант үзэсгэлэнд 19 мэргэжлийн 456 бүтээл өрсөлдөж, мэргэжлийн ур чадвар, авъяас билгээрээ шилдэг 5 бүтээл шалгарлаа.

Үүнд:

-       Цахилгаан техникч 1а ангийн оюутан Ганбатын Бархасбадь, Олонхүүгийн Эрдэнэтулга, Бэхбаатарын Тэмүүжин нарын  Автомат лазер дохиолол хамгаалалт бүтээл

-       Бэлэг дурсгалын зүйл урлаач 2а ангийн суралцагч Болормаагийн Зоригын “Хатад” бүтээл

-       Хувцас дизайн 2а ангийн Батцэнгэлийн Батцэцэгийн “Пиджакны шийдэл боловсруулалт” бүтээл

-       Зураач чимэглэгч 2а ангийн суралцагч Алтанхуягийн Ичинхоролын “Монгол хатан” бүтээл

-       Веб мультимедиа зохиогч 1а ангийн суралцагч Майдаржавын Дашбямбагийн  “12 жил анимэйшн” бүтээл тус тус шалгарчээ.

Мөн Ражид Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежид мэргэжлийн боловсрол эзэмшиж, ажил амьдралын гараагаа эхэлж буй төгсөгчдийн “Эрдмийн баяр” өнгөрсөн Баасан гарагт болж өндөрлөлөө.

 

2017- 2018 оны хичээлийн жилдтус сургууль 25 мэргэжлээр 1603 оюутан, суралцагчийг амжилттай сургаж, мэргэжлийн боловсрол эзэмших  нэг жилтэй сургалттай Оёдол эсгүүрчин, Автозасварчин, Үс засалч, Гоо засалч, Санхүү бүртгэл тооцооны ажилтны мэргэжлээр  5 ангийн 63 оюутан төгсөж байгаа юм байна.”Эрдмийн баяр”-аараа  зөв төлөвшилтэй, мэргэжлийн ур чадвартай, шилдэг оюутнуудаа шагнаж урамшуулав. Сургуулийн захирлын нэрэмжит шагналаар Зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан 2а ангийн Энхболдын Лхагвасүрэн, Монголын Оюутны холбооны “Манлайлагч оюутан”-аар Мехатроникч 1а ангийн Гал овогтой Цогбадрах, Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурлагатан” алтан медалиар Өгөгдлийн сангийн оператор 2а ангийн Золбаярын Сумъяагарав,  “Шилдэг төгсөгч” алтан медалиар Гагнуур 2а ангийн Пүрэвсүрэнгийн Даваанансал, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а ангийн Одбаярын Даваасүрэн “Эрдэм оюу” алтан медалиар  Бэлэг дурсгалын зүйл урлаач 2а ангийн Хишигмөнхийн Мандахням, Үс засал 1в ангийн Болдбаатарын Ганбаяр нар тус тус шагнагдлаа.

Төгсөгчдийн баяр дээр ажил олгогчдын төлөөлөл хүрэлцэн ирж үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийж, мэргэжлийн ур чадвараараа манлайлсан оюутан суралцагсдад ажлын байрны урилга гардуулсан нь тус сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг баталсан нэг жишээ болсон юм.

 1. Өүлэн Менч” ХХК ерөнхий захирал Ч.Буянбаатар Оёдол эсгүүр 1а ангийн оюутан  А.Амаржаргал, Б.Бямбадулам,  Э.Золжаргал, Ц.Марал,  М.Оюун –Эрдэнэ, А.Багдаурен нарыг

2. Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа “Цагаан шонхор” Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, Цагдаагийн хошууч Б.Ариунзаяа, технологич Ц.Энхцэцэг нар Оёдол эсгүүрчин 1 а ангийн оюутан, Х.Ариунзул, Т.Маралмаа, Э.Золзаяа, Б.Цогзолмаа нарыг

 3. “Evergood” салоны Менежер Х.Намуунбаяр Үсчин 1 в ангийн оюутан  Отгонбаяр, Дэлгэрмаа, Ж.Ууганцэцэг нарыг

 4. “Хатан” салоны мастер үсчин Д.Хүжмандал Үс засал 1в ангийн оюутан Д.Мядагмаг

5. Хүрлээ салоны захирал Ц.Хүрэлбаатар Үсчин 1в ангийн оюутан Б. Ганбаяр нарыг тус тус ажлын байрандаа урилаа.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ