...
...

АТГ авлигатай тэмцэж буй “дүр үзүүлж” байна уу...

УИХ-ын хаврын чуулган эхлэхээс өмнө л АТГ-ын даргыг солих гэж байгаа тухай шуум явж эхэлсэн. Төрийн тэргүүн Х.Баттулга ч энэ талаар өөрийн шийдвэрээ гарган, олон нийтийн санал асуулгаар хамгийн их санал авсан хоёр эрхмийг АТГ-ын дарга, дэд даргад нэрсийг нь өргөн барьсан хэдий ч парламентаар няцаагдан буцсан билээ.

Тэгвэл АТГ-ын даргыг солих шаардлага Монголын өнөөгийн нийгэмд үнэхээр байгаа юу? АТГ Ерөнхий сайд байсан хоёр хүнийг барьж, хорьсон нь авлигатай тэмцэж буй дүр үзүүлэх төдий байна хэмээн олон нийт үзэж байгаа.  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичсэн захидлаас үзэхэд, түүнийг сар гаруй хугацаанд хорихдоо ганцхан удаа байцаалт авсан гэж байсан. Тэгвэл тэр хүнийг яах гэж тэнд хорьсон юм бэ?!  

Иймэрхүү байдлаас харахад, дандаа л “жараахай шүүрдэж ирсэн” АТГ нь “том акул барилаа” гэдгээ олон түмэнд харуулж, удирдлагаа аврах үйл ажиллагаа явуулж байна гэхэд хилсдэхгүй.  Үнэхээр Оюутолгойн талаар санаа зовниод, авлигачдыг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол энэхүү байгууллага бараг л өдөр шөнөгүй байцаалт явуулаад, тухайн үед гэрээн дээр гарын үсэг зурсан хүмүүсийг нэг бүрчлэн шалгаад, бүр баллаад өгмөөр санагдах юм.

Гэтэл бүтэн сар хорьсон хүнээс ганцхан удаа байцаалт авна гэдэг юу гэсэн үг вэ? Тэр хүнийг тэнд бүтэн сар төсвийн мөнгөөр хооллож ундлаад, шал дэмий хориод байх хэрэг байгаа юм уу?

АТГ-ын даргыг солих үндэслэлээ төрийн тэргүүний зүгээс зургаан жилийн хугацаа нь дууссан хэмээн үзэж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг томилгоот хугацаа нь дуусаагүй гэж буцаагаад байгаа. Уг нь төрийн зарчмын зүгээс авч үзвэл, АТГ-ын даргыг солих хангалттай үндэслэл байгаа мэт.

 2017 онд явагдсан Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон түүний дараа багагүй хугацаанд АТГ нь тухайн үед Шадар сайд байсан хүнээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэгтэн хэмээн “яллаж” байсан. Тэгвэл нөгөө хүн нь одоо Ерөнхий сайд, намын дарга хийж байхад хүртэл АТГ улс төрд оролцон, будлиан тарьсан хэвээр байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ үйлдлээр нь өнөөдөр АТГ-ын даргыг халахад хангалттай бөгөөд хариуцлагын асуудал хэмээн ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэнтэй санал нэг байна.

Мөн оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ туйлын идэвх санаачлагагүй хандаж байгааг олон нийт харж мэдэж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой баймаар... 

Ямартай ч, ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цааш үргэлжлүүлэн хорих эсэх талаар өчигдөр шүүх хурал болж, батлан даалтаар суллан гадуур байцаах шийдвэр эхлээд гаргасан боловч прокурорын байгууллагын хатуу эсэргүүцэлтэй тулгарч, бас өөр “нөлөөлөл” ч байж магадгүй, ахин 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон билээ.

Уг нь анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг дараах шатны давж заалдах шүүх л өөрчилдөг гэж мөхөс би ойлгодог. Гэвч нэг өдөр хоёр өөр шийдвэр гаргах тохиолдол бас байдаг л юм байна. Өчигдрийн хувьд, С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг ёстой л “баярлуулан гомдоов"...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Нэгэнт хууль журмын дагуу авлигачдыг төрөөс зайлуулахгүй юм байна. Иймд 2020 оны сонгуулд бүх нийтээрээ МАН+АН ын эсрэг саналаа өгч луйварчдыг төрөөс зайлуулах нэг л арга байна. МАН болон АН ын сайн, шударга гишүүдэд саналаа өгнө гэж өөрийгөө хуураад ч хэрэг алга. Шударгууд нь луйварчдынхаа дунд таг дуугүй л болдог юм байна. МАН+АН аас тэрбумтан олноор төрсөн бол одоо нөгөө шүүгч, прокурорууд тэрбумтан болдог боллоо. ИНГЭЖ завхруулж байгаа МАН+АН д иргэд 2020 оны сонгуулаар хариуг барих ёстой

  • Баасан авгай, танай сайт хоёр л Зикагийн захиалгаар АТГ-ыг мяалаад байгаа болохоос харин ч өмнөхөөсөө илүү сайн ажиллаад байх шиг байна шүү. Бусдын бөгсийг ухаж, папараци цуглуулж шантааж хийдэг байсан бохир үе ард үлдэж, жинхэнэ утгаараа ажиллаж эхлэж байгаа нь чухал шүү. Хэдэн хүн барьж хорихоор сайн ажиллаж байна гэдэг тэнэг харьцуулалтаа одоо монголчууд болих хэрэгтэй. Авилгын эсрэг тэмцэхийн тулд боловсон хүчин, бааз сууриа зөв тавьж, сурталчилгаа, контролоо сайн хийж чадаж сурч байгаа нь зөв. Монгол АТГ сайн ажиллаж байгаа.

  • АТГ -Г МЭДЭХГҮЙ ЮМДАА ГАЙХАЖ Л БАЙНА ЖАРАЙХАЙ ШҮҮРДДЭГ ГЭДЭГ НЬ ҮНЭН Ч ЮМ ШИГ ЭРДЭНЭТИЙН ХЭРЭГ ДЭЭР ХАМГИЙН ГОЛ ЭЗЭН ГАНЗОРИГ ЯАГААД ТАГ БАЙНА. ЯАСАН ЭНЭ ХҮН ХАМААГҮЙ ЮУ ЭСВЭЛ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! АРД ТҮМНИЙ ЗЭВҮҮЦЭЛ, АТГ -Д ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРЧ БАйна даа

  • Энэ Элбэгдорж ийг үнэндээ гайхаад барахгүй юм ингэж хувьрах гэж хичнээн дэмжиж байваа. Хятад иргэдийг монгол иргэний үнэмлэх олгоод сонгуульд оролцуулах болгож байгааг нь харахад л хангалттай аргагүй Хятадын талын хүн юм даа. Үгүй ядаж өөр төрлийн оршин суух эрх олгож болноо доо.

  • САНАЛ НЭГ БАЙНА, солихгүй шалгаан нь ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД, БАЯР нартай л холбоотой, заавал солих ёстой, Монголын төрд энэ 3 байсан цагт "ШУДАРГА" ёс ярих ямарч боломжгүй байгаа олон түмэн бүгд л ярьж байна шүү дээ, Хууль хяналт гэж ийм л түвшинд байна даа,

  • АТГ-ын Даргыг солихгүй гэх шалтгаан нь МАН, МЭнхболдын Эрх ашгийг хөдөж цаашдаа МЭнхболд хамгаалалтгүй үлдэхээсээ үхтлээ айж байгаагийн нэг илрэл бөгөөд Иргэдийн Хүсэл сонирхолыг Хүндэтгэж үзэхгүй байгаагийн илрэл шүү дээ

  • Хэрэг хийсэн хийгээгүй нь хамаагүй ажил хийхгүй байна, шоронд хорихгүй бол огцруулна гээд байхаар хэнийг ч байсан барьж хорихоос өөрөөр яаж ажиллах юм бэ? хэлээд өгөх хүн байна уу? дараагийн хүмүүс нь ээлжээ хүлээгээд тайван байцгаа.

  • Энэ гуцдаг халтар гөлөг хаанаас гарсан гөлөг вэ. Ард түмний талын тал ч хүрэхгүй саналаар чүү ай гарсан Женког бичиг сурахыг хүлээхгүй ганц хуулийн заалт төдийг уншаад ойлгочих ухаантай ард түмэн болохоор та нараас илүү АТГ-д итгэж байгаа шүү. АНы Ховдогдорж гөлөг холоо очиж гуцаарай

  • Би шалгуулна гэж хэлсэн нь цаанаа учиртай л даа. Хуйвалдааныг яаж хийхээ аль хэдийн зохицуулчихаад хүмүүсийн нүдийг хэрхэн хуурах вэ, яаж жүжиглэх вэ гэдгээ шийдчихсэн гэсэнтэй утга нэг дээ... АТГ - ын дарга гээд байгаа нь нэг ёсондоо орлон гүйцэтгэгч л байсан хэрэг шүүдээ. Хугацаа нь дууссан гэдэг хүн бүхэнд ойлгомжтой л байна. Харин "аугаа их" суудалд дурлагсад үүнийг ойлгодоггүй бололтой.

  • тархигүй монголчуудад тэнэг төр байна. өөрсдийгөө толинд харжээ байна.

  • нисэхийн гаальд огт ажил хийдэггүй ажил таслаач байсан даа хөөрхий

Онцлох мэдээ