...
...

Яг ийм залуутай учиртлаа ганц бие бүсгүй хэвээр үлдээрэй

Энд дүрсэлсэн шиг залуутай учиртлаа ганц бие амьдралаас уйдах хэрэггүй шүү бүсгүй минь. Бүү яар...

Чамаар бахархаж, чамтай хамт гудамжаар хөтлөлцөөд явахдаа “Энэ чинь миний бүсгүй” гэж чамаар гангардаг тийм л залуутай учиртлаа ганц бие байхыг илүүд үзээрэй.

Хэний ч дэргэд байсан хамаагүй чамайг үнсэхээсээ ичдэггүй, гарыг чинь өдөр бүр дулаан атгандаа бүлээцүүлдэг эр хүн насан туршийн чинь баатар эр, хамгаалагч эр нөхөр чинь байх болно.

Чамтай уулзчихаад зүгээр салаад явчихдаггүй, харин чамайг гэрт чинь хүргэж өгөөд аав, ээжид чинь өөрийгөө танилцуулахыг хүсдэг залуутай учиртлаа ганц бие үлдээрэй.

Чамтай найзуудаа танилцуулахаасаа өмнө тэдэнд чиний тухай хэдийнэ жич ойлгуулчихсан, чиний тухай ихийг ярьж өгсөн залууг сонгоорой.

Өөрт нь юу ч тохиолдож байсан хамаагүй зөвхөн чамтай л уулзахын тулд хаанаас ч зориод ирж чадах залуутай учиртлаа ганц бие амьдралаасаа уйдах хэрэггүй.

“Гэртээ хариад мэссэж бичээрэй. Очсон гэдгээ дуулгаарай” гэж хэлээд духан дээр чинь зөөлхөн үнсэх эр хүн чиний насан туршийн амьдрал байх болно.

Аавтай чинь уулзахдаа чамаар бахархаж, чамтай л энэ насаа туулахыг чин зүрхнээсээ хүсч буйгаа ойлгуулж, хэлж чаддаг залуутай учиртлаа ганц бие байгаарай.

Ийм хүн хэзээд чамайг хайрлаж, хэзээд сэтгэл нь хувирдаггүй юм.

Асуусан асуулт бүхэнд чинь утасны цаанаас түргэхэн хариу илгээдэг залуу бол чамд хайртайн илрэл юм шүү.

Элдэв тоглоом тоглох завгүй, харин үнэн шударга байдалд тэмүүлэгч эр хүнтэй учиртлаа ганц бие амьдрал чамд тустай.

Ийм эрчүүд амьдралыг тоглоом гэж хардаггүй харин жинхэнэ тулаан, үнэн шударгын дэнс гэдгийг мэддэг учраас амьдралдаа хариуцлагатай, үр хүүхдийнхээ өмнө гэм нүгэлгүйгээр амьдарна.

Чиний үнэ цэнийг мэддэг, хэтэвчинд чинь анхаарлаа хандуулдаггүй, чамаар зоогийн газар даалгахыг биш харин чиний өмнөөс үргэлж бүхнийг хариуцахыг хүсдэг эр хүнтэй учиртлаа ганц бие хэвээр үлдээрэй.

Үгээ залгиж чаддаг, гэхдээ хэрэгтэй үед хамгийн үнэн үгийг хэлж чаддаг эр хүнийг хүлээгээрэй.

Буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж чаддаг эр хүн бол жинхэнэ хамтрагч.

Чиний хүсэл мөрөөдлийн төлөө өөрийгөө золиосолж чадах эр хүнтэй учирсан цагт л чи жаргана. Энэ бол хайрын үнэ цэнэ юм.

Чамд огтхон ч эргэлзээ төрүүлэхгүй эр хүнтэй учиртлаа ганц бие үлдээрэй.

Чамайг хүсэл мөрөөдөлдөө багтаадаг, ирээдүйгээ чамтай хамт төсөөлдөг эр хүн амьдралын чинь хань болж чадна. Хамгийн түрүүнд “Хайртай шүү” гэж хэлдэг эр хүнийг сонгоорой. Учир нь тэр чамд өөрийнхөө хайрыг өдөр бүр мэдрүүлэхийг хүсч байгаа нь энэ юм шүү.

Чиний төлөө хэзээ ч хичээл зүтгэлээ орхихгүй, чиний л төлөө насан туршдаа бүхнийг хийх эр хүнтэй учиртлаа ганц бие хэвээр үлдээрэй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (25)
  • Энхийн цагаан тагтаа шиг ариухан өө сэвгүй хүн хайвал чиний нас чинь хүрэхгүй.

  • Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:

  • Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

  • Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

  • тийм шүү. ганц олдох амьдралаа бусдын төлөө золиослоно гэдэг ихээхэн эрсдэл хүлээсэн хэрэг. Та зөвхөн энэ амьдралын зовлон жаргалыг зөвхөн өөрийнхөөрөө туулахыг хүсвэл гэрлэх хэрэггүй ээ.

  • ганц бие амьдрах шиг сайхан юм байхгүй.

  • mgl erchuud odoo bur huuhneer hoolond daalgahdaa tultlaa davartsiimuu? mgl huuhnuud ni er hun tejeehdee tultlaa unegui bolchihson yumu?

  • муу муу юм руу уруу татсан нийгэмээ өөрчил. дор хаяж л гараад л архи тамхины нийгэм.

  • монголын шуламнуудад сайн эр заяахгүй

  • Ийм эрэгтэй эмэгтэй хүн зүүд мөрөөдөлд байдаг юм.

  • хоёр биендээ итгэх итгэл хамгийн чухал зүйл.түүнийг залуучууд оюун ухаандаа маш гүнзгий суулгах хэрэгтэй.итгэл сэтгэл байжийж хайр сэтгэл бна шүү.

  • Uhtlee gantsaaraa Hulee.Hulee.Hulee.

  • Зааа монгол хөвгүүд эрчүүд заавал Европ стандар хангах шаардлагагүй ханьдаа халамжтай үр хүүхдүүддээ түшиг нөмөр нөөлөгтэй ахв бхд болно доо

  • Өө ийм хүн байгаа. Намайг ингэж хайрладаг болохоор нь би ч бас адилхан бүгдийг зориулахыг хичээдэг. Хувиа хичээсэн хүн хайрыг хэзээ ч мэдрэхгүй. Хүнд өгдөг эмэгтэй шуналтай байдаггүй, харин ч хайрлуулдаг.

  • Хүний нутагт Хол байна даа удахгүй хайртай бүсгүйтэйгээ учираад хамтдаа амьдрах болно оо.

  • хаанаас олохийн бээ ийм хүнийг, миний лав нас гүйцэхгүй юм бна

  • хэтэрхий наль шаль долигнуур залуу л дүрслэгдэж байна даа

  • монголын нийгэм гаж донтон шүүр унасан шуламнуудаар дүүр ч дээ... эцсийн эцэст даварсан хүүхнүүд өөрсдөө л хохирох болно доо.. монгол хүүхнүүд дэндүү тэнэг зөвхөн өөрсдийгөө л хайрлуулах гээд чичрээд дайрчина ийм хүүхнүүд ганц олдох амьдралдаа жаргал гэдгийг хэзээч үзэхгүй.. учир нь дэндүү хувиа хичээсэн хүнээс амьдрал нүүр буруулдаг юм шүү дээ

  • санаа бол бна гэвч нас гүйцэхгүй нь бололтой кккккккк

  • Өөрсдөө эхлээд ийм болчих дараа нь ийм залуу хай

  • iim hudlaa amnii solion garaagui hunii bichsen hudla setgelzuid nuluulsun humuusd buruu unleld dugnelt turuulsen medeegee bolioche erchuudiig buruutagsan uneguiduulsen utga aguulagtai

  • Mongold iim zaluu bhguie.

  • ehleed uuriiguu tolind har oyun bodol medleg chadwar yu bilee dotorhoo uudal tegsniihee daraa busdad shaardlaga tawi!!! er em n medegdehgvi hachin arzaij segsiisen uranhai noorhoi salbada tsarailchaad tsagaan moritoi hanhuu huseed ter min namaig baigaagaar min hairlah uchirtai gwel yostoi hudlaa shv haaha. tiimees ohid busgvichvvd ta nariig muulj bgaa ym bish uurtuu archaatai baij uursdiiguu hugjuul. dan gants haragdah baidal 100 huwi anhaaral bish mahan biee eruul saruul bailga. Saruul uhaand eruul bie orshdog ymda

  • над мэтийн даруухан ичэмхий нөхөд насаараа ганцаараа явахнээ.нээээг л их цагаан морь унасан хан хүү хүлээсэн шүүр унасан шуламнууд

  • Ааваас минь өөр энэ шалгуурыг даах хүн үнэндээ алга даа. Ээж гэж нэг шавар байгаагүй бол аль хэдийн аавдаа дурлах байлаа

Онцлох мэдээ