...
...

Кейт Миддлтон шинэ ханхүүгээ харуулжээ

Ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нарын шинээр төрсөн хүүгийн анхны зургийг Кенсингтон ордон нийтэлсэн байна. Шинэ ханхүү 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд хорвоод мэндэлсэн бөгөөд энэ гэр бүлийн гурав дахь хүүхэд юм.

Кэмбрижийн гүнж Кэтрин /Кэйт Миддлтон/, ханхүү Уильям нар шинээр мэндэлсэн хүүгээ олон нийтэд анх удаа харуулж байгаа зургийг Кенсингтон ордны хэвлэлийн алба өөрийн твиттер хуудаснаа толилуулсан аж.

Эмнэлэгт хэдэн цагийг өнгөрүүлсний дараа Кэтрин гүнж өөрийн нөхөр, хүүгийн хамт тэндээс гарч явсан байна. Тэдний эмнэлгээс гарч буй агшныг BBC бичлэг хийн, өөрийн Facebook хуудсанд байршуулсан байна.

Мөн Уильям, Кэйт нар төрөх эмнэлгийн гарах хаалган дээр зогсож буй зургийг BBC өөрийн твиттер хуудсанд нийтэлжээ.

Кэмбрижийн гүнж Паддингтон дахь Гэгээн Марийн эмнэлэгт 3,83 кг жинтэй хүүг энэ сарын 23-нд төрүүлсэн билээ. Энэ эмнэлэг нь тусгай үйлчлүүлэгчдэд зориулагдсан бөгөөд өмнө нь Уэльсийн гүнж Диана өөрийн хоёр хүүгээ, мөн Кэтрин гүнж өмнөх хоёр хүүхдээ энд төрүүлж байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ