...
...

Үс засуулбал эрч хүч ихэснэ

Хаврын адаг Улаан луу сар Найман цагаан мэнгэтэй Улаагчин гахай өдөр

Аргын тооллын: 2018.4.25, Лхагва гараг
Билгийн тооллын: 10
Наран ургах шингэх: 05.46-19.55
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ