...
...

ОХУ-ын Ардын жүжигчин Эммануил Виторган 78 насандаа ААВ БОЛЖЭЭ

Ту саяхан 101 насыг зооглож байгаа Энэтхэгийн цагаан хоолтон Рамжит Рагхав дэлхийн хамгийн хөгшин аав болсон билээ. Тэрбээр 94 болон 96 насандаа хүүхэдтэй болсноор "Дэлхийн хамгийн хөгшин аав"-н рекордыг эзэмшсэн. Түүний эхнэр 57 настай юм.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 26-нд Оросын ардын жүжигчин Эммануил Виторган 78 настайдаа, эхнэр Ирина Млодик нь 56 насандаа охин төрүүлсэн гайхалтай мэдээ Оросын хэвлэлүүдээр гарчээ. 

Алдарт жүжигчин Эммануил хэлэхдээ, энэ бол гайхамшиг, энэ бол аз жаргал. Бүгдээрээ хүүхэд л гаргаад бай! гэжээ. Эммануил урд нь хоёр ч удаа гэрлэж охин, хүүтэй болж байжээ. Сүүлийн эхнэрээ нас барсны дараа тэрээр Иринатай хамт байх болсон бөгөөд, тэд гэрлээд 15 жил болсон байна. Тэд охиндоо Этель гэж нэр өгчээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ