...
...

Өөрөөсөө эгч, чинээлэг бүсгүйчүүдэд дуртай Оросын телевизийн од Андрей Малахов гэж хэн бэ?

Андрей Малахов бол ОХУ-ын төв телевизийн хөтлөгч, сэтгүүлч, шоумэн бөгөөд түүний амьдралыг өнгөцхөн харахад үргэлж өөрөөсөө эгчмэд бөгөөд баян тансаг долоон бүсгүйтэй их бага хэмжээгээр холбогдож, спонсорлуулж иржээ. 

Тэрээр 1972 оны нэгдүгээр сарын 11-нд Оросын уурхайчдын жижигхэн хот Апатитыд, геофизикч Николай Дмитриевич, цэцэрлэгийн багш Людмила Николаевна нарын гэрт төрсөн байна. Андрей 183 см, 79 кг жинтэй. Тэрээр эхнэр Наталья Шкулева болон хүүгийн хамт амьдардаг.

Андрей сургуульд байхдаа маш идэвхитэй тэргүүний сурагчдын нэг байж. Ерөнхий боловсролын сургуульд суралцахын хажуугаар хөгжмийн сургуулийн хийл хөгжмийн ангид амжилттай суралцан сургуулиа мөнгөн медальтай төгсгөсөн гэнэ. Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил үзэх харах юм багатай, гол үздэг мэдээлэл авдаг хэрэгсэл нь телевиз л байж. Түүгээр ч барахгүй телевизийн нэвтрүүлэгч болон "Время" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж өдөр бүр телевизээр гарахсан гэж мөрөөддөг байсан нь жинхэнэ л хөдөөний хүүхдийн өрөвдмөөр мөрөөдөл байсан юм даа гэж ярьсан байдаг. Аав ээж нь 3 рубль төлөн англи хэлний нэмэлт хичээл авахуулдаг байсан нь түүний хувьд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байсаан гэж хожим алдарт шоумэн маань эцэг эхдээ гүнээ талархан дурссан байдаг.

Цонхоор харахад цас мөстэй, эрт харанхуй болдог, зун байлаа ч онцгой үзээд байх юмгүй бөглүү нэгэн хөдөөгийн хотхоны хүүхдүүд жинхэнэ хотын хүүхдүүдийг бодвол сатаарах, үзэж харах юм багатай тул хичээлдээ шимтэн суралцаж хэзээ нэгэн цагт нийслэлийн хүн болох мөрөөдөлтэй үүндээ ч ухамсартай бэлддэг байжээ. Андрей ч бас өөртөө зорилго тавьж сургуульдаа маш сайн сурч 16 насандаа Москвад шилжин дунд сургуулиа төгсөөд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн факультетад элсэн орж онц дүнтэй улаан дтпломтой төгсгөн АНУ-ын Мичиганы их сургуульд оюутан байхдаа мэргэжил дээшлүүлэн англи хэл болон сэтгүүлчийн хувьд маш их мэдлэг, дадлага хуримтлуулсан байна.

Үргэлжлэл бий... 

Орчуулсан: Д.Оюун 

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ