...
...

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагад ‘’Төмс хүнсний ногооны үр ашиг, төлөвлөлт, эрүүл мэндийн ач холбогдол, хөрс боловсруулалт, хамгаалагдсан хөрс, ил талбайн тариалалт’’ сэдвээр сургалт зохион байгуулав. 
 Уг сургалтад Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, ‘’Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо’’ ТББ хамтран оролцсон бөгөөд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 50 иргэн, аж ахуй нэгж хамрагдсан байна. Түүнчлэн тус сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо”  төслийн хүрээнд 3 үе шаттайгаар зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ