...
...

Жүжигчин О.Тэмүүжин: "Яг түүн шиг" шоуны гол дүр байхын төлөө хичээнэ

"Боловсрол" суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн энэ улирлын дугаар цацагдах гэж байна. Тус шоунд оролцогчдоор хэн тодрох бол хэмээн олон нийт ихэд хүлээлттэй байсан.

Тэгвэл  олны танил, урлаг соёлын алдартай эрхмүүдээс сонголтоо хийдэг яг түүн шигийнхэн энэ удаад "Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжинг онилжээ.

Жүжигчин О.Тэмүүжин энэ талаар хэлэхдээ "Яг түүн шиг" шоуны гол дүр, сэтгэлд хүрсэн дүр бүтээхийн төлөө оролцоно. Үзэгчдэд шал өөр өнцгөөс харагдах Тэмка шоуны тайзнаа бэлэн. Яг тэр хүн шиг байхын тулд жүжигчин хүний мэргэжил илүү давуу талтай гэж би бодож байгаа.Энэ мэргэжлээр овоглож, уран бүтээл туурвиж байгаа хүний хувьд энэ шоунд өөрийгөө дайчилж, бүх ур чадвараа гаргаж, сонгогдсон бүх дүрүүдээ адилхан дуурайхын төлөө хичээнэ ээ" хэмээсэн юм. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ