...
...

Т.Ариунаа: Бид нөхөн төлбөрөөр салбартаа тэргүүлж, жишиг үйлчилгээ үзүүлэгчид

 Автомашин эзэмшдэг хүн бүр “Жолоочийн хариуцлагын даатгал”-д албан журмаар хамрагддаг боловч энэ нь тэднийг учирч болзошгүй эрсдэлээс бүрэн хамгаалдаггүй болохыг төдийлөн сайн мэддэггүй. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалаас гадна Тээврийн хэрэгслийн даатгал /сайн дурын даатгал/-д хамрагдсанаар өрөөл бусдад болон өөрт учирч болзошгүй эрсдэлээс хамгаалуулж, хохирлыг нөхөн төлүүлж болдог байна.

Энэ талаар салбартаа нөхөн төлбөрөөр тэргүүлэгч МИГ ДААТГАЛ ХХК-ийн Нөхөн төлбөрийн ерөнхий менежер Т.Ариунаагаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хувьд даатгалд хамрагдсанаар гарч болох эрсдэлээс бүрэн хамгаалагдаж чадах уу?

-Жолооч болгон даатгуулах ёстой даатгал бол мэдээж “Жолоочийн хариуцлагын даатгал”. 2011 онд Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсанаар жолооч нар энэхүү даатгалд заавал хамрагдах ёстой болсон байдаг. Гэвч зарим жолооч нар энэ даатгалд хамрагдчихаад өөрийн тээврийн хэрэгслийг бүрэн даатгуулчихлаа гэж ойлгодог.

“Жолоочийн хариуцлагын даатгал” бол зөвхөн бусдад хохирол учруулсан тохиолдолд төлдөг даатгал юм. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд үйлчлэх үүрэгтэй. Гэтэл наана нь өөрийн машин эвдрээд үлддэг. Үүнд зориулагдсан даатгал бол Тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэ даатгалыг сайн дураараа хийлгэх боломжтой бөгөөд Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгалыг давхар хийлгэснээр эрсдэлээс бүрэн хамгаалагдлаа гэж ойлгож болно.-Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсаны давуу тал нь юувэ?

-Таны тээврийн хэрэгсэлд учирч болох зам тээврийн осол, зогсоолд талбайд байрлах үеийн эрсдэл, гал, ус, байгалийн хүчин зүйлээс нөлөөлөх эрсдэл, хулгай болон бусдын санаатай, санаандгүй үйлдлээс үүдэн гарах санхүүгийн хохирлыг таны өмнөөс даатгал төлнөө гэсэн үг юм. Нэг ёсондоо автомашинтай холбоотой эрсдэлийг бүрэн дааж буй хэлбэр юм л даа.

Мэдээж автомашинд маш олон шалтгаанаар олон төрлийн эрсдэл учирдаг. Даатгалын компаниуд маань эдгээр эрсдэлүүдийг багцлан хамгаалалт болон үнийн хэд хэдэн хувилбартайгаар зэх зээлд бүтээгдэхүүн болгон нийлүүлж байна. Манай компанийн хувьд Тээврийн хэрэгслийн даатгалын гурван багцаар иргэдэд үйчилгээгээ хүргэж байна. МИГ Стандарт, МИГ Классик, МИГ Макс гэсэн багцуудтай. Эдгээр багцаас өөртөө тохируулан сонголтоо хийж даатгуулах бөгөөд ямар нэг эрсдэл тохиолдоход, даатгалынхаа гэрээнд заагдсаны дагуу нөхөн төлбөрөө гаргуулан авдаг л даа.

-Тээврийн хэрэгслээ даатгуулах нь эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой гэдгийг бодит жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Яг одоо санаанд орж байгаа хоёр жишээ дурьдая.

Эхнийх нь галын эрсдэл учирсан тохиолдол. Өнгөрсөн онд зогсоолд зогсож байсан Тоёота приус-20 маркийн машинд гал гарч хэдхэн минутын дотор бүрэн шатсан тухай харамсалтай мэдээг хүн бүхэн сонссон байх. Тухайн автомашин маань манай компанид Тээврийн хэрэгслийн даатгалтай байсан. Миний санаж байгаагаар даатгалын жилийн хураамж нь 130,000- 140,000 төгрөгийн хооронд байсан байх. Тухайн тээврийн хэрэгслийг бид 100% сүйрсэн гэж үзээд яг ижил өнгийн ижил загварын машин авч өгч, машиныг машинаар нөхөн  төлж байсан.

Дараагийн жишээ нь тун саяхны зам тээврийн осолтой холбоотой. Харилцагчийн мэдээллийг гаргах боломжгүй учраас нэр болон бусад мэдээллийг хэлэх боломжгүй байна. Даатгуулагч маань Лексус-570 машиныг худалдан авахдаа манай компанид жилийн 2,500,000 төгрөгийн хураамж төлж даатгуулсан байдаг. Өнгөрсөн оны сүүлээр орон нутгийн замд зорчиж явахад урдуур нь гэнэт адуу гүйж, адууг мөргөхгүйн тулд осолдож даатгалтай Лексус машинд 196,6 сая төгрөгийн хохирол учирснаар бид даатгалын гэрээний дагуу 176,9 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон жишээ байна.

Үүнээс улбаалаад хэлэхэд, иргэд маань тээврийн хэрэгслээ даатгуулчихвал ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах бүрэн боломж байгаа юм.  

-Бусад даатгалын компаниудаас ялгарах давуу тал гэвэл?

-Бид 500 000 төгрөг хүртэлх хохирлын дүнтэй нөхөн төлбөрийг шууд бэлнээр олгодог. 2014 оноос хойш энэ үйлчилгээг салбартаа анхлан нэвтрүүлсэн байдаг. Бусад даатгалын компанид жишиг болох үүднээс нэг алхам урагшилж, энэ үйлчилгээг үзүүлж буйдаа баяртай байдаг. Даатгуулагчид маань ч эрсдэлд орсон тохиолдолд мөнгөө тэр дор нь бэлнээр нь шийдүүлээд аваад явж байгаадаа сэтгэл ханамж өндөр байгаа харагддаг. Үйлчлүүлэгчид асуудлаа шийдвэрлүүлээд, бидэнд талархлаа илэхийлээд гарах нь компаний ажилчид бидэнд ч мөн сайхан санагддаг даа.

-Сайн дурын даатгалын талаар иргэд ямар ойлголттой байдаг юм бол?

-Ер нь бол сүүлийн үед энэ талаар сайн ойлголттой болж эхэлж байна. Эхэндээ “Жолоочийн хариуцлагын даатгал”-д хамрагдсанаа бүрэн даатгуулчихлаа гэж ойлгодог байсан. Тэгээд ямар нэг эрсдэл гарахад өөрсдөө хохироод үлддэг байсан нь нууц биш. Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар эрсдэлээс хамгаалагддаг юм байна гэдгээ нэг хэсэг нь ойлгосон нь харагдаж байна.

 www.zindaa.m
n

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ