...
...

Э.Ганбилэг: Би анхнаасаа дуучин Д.Болдыг сонгох "Voice" шоунд орсон

"The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгийн 2-р шат буюу "The Battle" үе  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. 4 шүүгчид өөрсдийн сонгосон 16 оролцогчдыг хооронд нь өрсөлдүүлж 8 хүнийг авч үлдсэн.

Үлдсэн оролцогчид дундаас ихээхэн шүүмжлэл дагуулж буй хүн бол Бямбахишиг байсан. Тэрээр дуучин Болдын багт багтаж Ганбилэгтэй өрсөлдсөн бөгөөд Болд эцэст нь Бямбахишигийг сонгосон юм. Зарим нь түүнийг нулимсаараа айлгаж шүүгчээрээ сонгууллаа гэх нь ч байгаа юм. Болд, Бямбахишигийг сонгосон шалтгаан нь "Бямбахишигийн хоолой өвдчихсөн байгаа хэрнээ дуугаа ингэж сайн амилуулж дуулсанд би үнэхээр сэтгэл хөдөлсөн. Энэ бол ховор чанар" хэмээсэн байдаг. Тэгвэл Ганбилэг энэ талаар "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцохдоо дэлгэрэнгүй ярьжээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ