...
...

Оёдлын мэргэжлийн улсын уралдааны дүн өнөөдөр гарна

 Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв,  Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Ур чадвар-2018” оёдлын мэргэжлийн улсын уралдааныг 4 дүгээр сарын 23, 24-нд амжилттай зохион байгуулж байна.

Энэ уралдаан нь МСҮТ,  Политехник коллежийн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагааг  хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор 2 жил тутамд нэг удаа  зохион байгуулагддаг уралдаан юм.

“Ур чадвар-2018”  3 дахь удаагийн уралдааны хүрээнд 4 дүгээр сарын 23-нд оёдлын мэргэжлийн багш нар “Оёдлын мэргэжлийн сургалтад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр  илтгэл тавьж хэлэлцүүлэв.  Хэлэлцүүлэгт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Б.Даваажав, “Өүлэн мэнч” Компанийн захирал н.Буянбаатар болон хөдөө, орон нутгийн мэргэжлийн боловсролын 16 сургуулийн багш нар оролцож санал бодлоо солилцлоо.

Энэ уралдаанд 6 бүсийн 17 МСҮТ,  Политехник коллежоос  нийт 24 багш, 28 оюутан суралцагч оролцож байна. Оюутан суралцагчдын дунд “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар уралдаан зохион байгуулагдаж, өнөөдөр  17:00 цагаас дүнгээ гаргах тул та бүхнийг хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урья

!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ