...
...

Оёдлын мэргэжлийн улсын уралдаан болж байна

 Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Ур чадвар-2018” оёдлын мэргэжлийн улсын уралдааныг 4 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Ур чадвар-2018” уралдаан нь МСҮТ,  Политехник коллежийн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагааг  хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор 2 жил тутамд нэг удаа  зохион байгуулагддаг 3 дахь удаагийн уралдаан юм.

Энэ уралдаанд 6 бүсийн 17 МСҮТ,  Политехник коллежоос  нийт 24 багш, 28 оюутан суралцагч оролцож байгаа юм.

“Ур чадвар-2018” уралдааны хүрээнд оёдлын мэргэжлийн багш нарын дунд “Оёдлын мэргэжлийн сургалтад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг, мөн оюутан суралцагчдын дунд “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар уралдаан зохион байгуулагдах юм

.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ