...
...

НОСК-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулна

 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.04.20-ны өдриийн хуралдаанаар "Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн гэрээг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод олголоо. Түүнчлэн Нийслэлийн орон сууцны корпораци хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулахаар болов. 2018 оны төсөвт НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардалд батлагдсан төсвийг  НОСК хаалттай хувьцаат компанид санхүүжилт олгохоор болж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын ажлын албанд үүрэг болголоо.Мөн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийлээ. Тухайлбал Монгол наадам цогцолборын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэх, хүлээн авах түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх, Төрийн ёслол, Үндэсний их баяр наадам, үнэдсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг дангаар болон хамтран зохион байгуулах, соёлын биет ба биет бус өвийг хадгалах, хамгаалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулах зэрэг заалтуудыг тусгасан байна.


НИТХ-ын ХМОНХХ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ