...
...

Налайхын зам-тамыг засах юу болсон бэ...

Ардчилсан нам засгийн эрхийг дангаар барьж байсан 2012-2014 онд буюу Н.Алтанхуягийн толгойлж байсан “Шинэчлэлийн” засгийн газрын үед шинэлэг шийдлүүд болон замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байсныг бид мартаагүй байгаа.  Тухайн үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон улсын чанартай авто замын сүлжээнд нэгдэн орсон чиглэлүүдийг барьж дуусгах, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, авто замын салбарын үндэсний компаниудыг бодлогоор дэмжин ажиллах зорилт тавин ажиллаж байв. 

Уг ажлын хүрээнд байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудын дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болох Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 километр зам, Налайх-Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 километр замуудын  засвар шинэчлэлтийн ажлыг амжилттай гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээх ёслолын арга хэмжээг 2013 оны 11-р сарын 12-нд зохион байгуулж байсан билээ.

Иймд одоо Налайхаас цааш Тэрэлж явах зам харьцангуй сайн,   харин Налайх-Улаанбаатар чиглэлийн зам үнэн гамшгийн байдалтай байна.

Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх 17,7 км замыг 65 жилийн өмнө хятад ажилчдаар бариулж байсан бөгөөд дорвитой засвар хийлгүй өнөөдрийг хүрчээ. Замын эвдрэл гэмтэл, нарийхан эгнээ нь ослын шалтгаан болдгийг жолооч нар хэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд,  суудлын автомашин автобустай мөргөлдөн гурван хүний амь хохирсон харамсалтай осол гарсан аж.

Зөвхөн өнгөрсөн 2017 онд л гэхэд,  507 эрдэнэт хүмүүний амь нас авто зам дээр төгссөн байна. Бараг л дайнтай газраас дутахааргүй олон хүний амь нас зам тээврийн ослоор үрэгдэж байна гэхэд хилсдэхгүй.

2016 онд Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж: "БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дөрвөн төсөл, арга хэмжээний нэг нь Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-наас ажил гүйцэтгэх компаниудын нэрийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016 зургадугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын засгийн газрын тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Налайхын замыг барих шийдвэр гарсан. Жилийн хоёр хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдаад явбал улс орны эдийн засагт хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг давахад удаан хугацааны хөнгөлөлттэй зээл хэрэг болно. Энэ оноос л Налайхын замыг өргөтгөх талаар ярихгүй бол суурьшлын бүс нэлээд бий болчихлоо. Уг зам маань 46-47 жил болсон учраас ашиглалтын аюулгүй байдал хангагдахааргүй, хучилтын хийцэд эвдрэл гарсан. Нэлээд аюултай болсон. Аль болох хурдан хугацаанд шинэчлэхгүй л бол болохгүй” хэмээн ярьж байжээ.

Зүүн, зүүн - урд чиглэлийн бүх аймгууд руу зорчиход дайрч өнгөрдөг болоод ч тэр үү, машин тэрэгний цуваа тасралтгүй хөврөх уг зам хоёрхон эгнээ нарийхнаас гадна, энд тэндгүй нүх гарчихсан учраас тэдгээрийг тойрч гарах гэж жолооч нар үйлээ үзсээр. Улаанбаатар-Налайх чиглэлийн замд осол гардгаараа алдартай, дээр нь “ядрахад яр” гэгчээр, зам нь энд тэндгүй цөмөрсөн нүхтэй болохоор машинаа эвдэхгүй хэмээн огцом мушгиж тойрч гарах үед осол гарах магадлал улам өндөрсжээ.  

Зам тээврийн ослын дүгнэлтэд жолоочийн буруутай үйлдэл, хариуцлага яригддаг. Харин замд үүссэн нүхийг тойрч гарахын тулд, нарийхан замаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь ослын шалтгаан болсныг дурддаггүй. Гадны орнуудад зам тээврийн ослын шалтгаанд замын нөхцөл байдлыг хамруулан, тухайн замыг хариуцагчаас хариуцлага нэхдэг жишиг байдаг. 

Нийслэл хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудаа хөгжүүлэх талаар амтай дарга болгон шахуу ярьдаг атлаа дөнгөж хажууханд байгаа Налайх хүртэлх замаа засчихгүй болохоор тэдний хэлсэн үгс нэг л итгэл үнэмшилгүй сонсогддог болчихож.  

Н.Алтанхуягийн “Шинэчлэл”-ийн засгийн газрын үед юун Налайх байтугай, Хөвсгөл, Замын - Үүд гээд тэднийг хэзээ нэгэн цагт засмал замтай болчих юм гэж урд хожид зүүдэлж ч байгаагүй шахуу алслагдмал нутгууд руу хатуу хучилттай зам тавьчихсан шүү дээ. Үүнтэй зүйрлүүлээд бодоход, Улаанбаатар-Налайх чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөөд, шинэ засмал зам тавих ажил бол бараг л “сахлын будаа” мэт санагдахаар. Гэвч ингэх сэтгэл, зүтгэл одоогийн эрх баригчдад байна уу, үгүй юу?!

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • uag zasj xaragdaacn

  • олон улсын хүүхдийн амралтын гэгддэг Найрамдал зуслан орох зам 2000 онос өмнөхөөрөө там байтугай ойлгож шиддэг бөмбөглөг аятай болсон.Гадаад хүн байтугай дотоодын хүүхэд багачууд машин дотроо шидэгдсээр амрах бус ядарч доройтуулдаг болсон. Замыг засна барина гэж 16 онд төсөвлөөд том ярьж байгаад сонгуулийн сурталчилгаанд мөнгө нь хийссэн яриа байдаг.

  • Налайхын зам хамгийн аймаар нүхтэй

  • Хотын дарга С.Батболд замын трасст орсон газраа чөлөөлж өгч чадахгүй сонгуульдсаар 2 жилийг өнгөрүүлсэн, Хятадын засгийн газар замыг гүүрийн хамт барьж өгье гэж 3 дахь жилдээ хүлээж байгаа юм байна, хүний амь нас, хотын хөгжил МАН-д хамаагүй болсон юм байлгүй дээ. 60 тэрбумаас өөр хийх ажил, харах нүдгүй болсон засаг төртэй улс хөгжих үү? ард түмний амьдрал сайжрах уу?

  • АН байсан бол аль хэдийн ажил өрнөж байгаа. МАН бол паг шүү дээ. 2 жил боллоо хийсэн юм түй ч байхгүй. МУ-ын өр л лав 2 дахин ихэсч дарга нар нь улам баяжсан. Одоо дараагийн 2 жилд сонгуулиа бодоод жаахан юм хийх байх л гэж горьдохоос чааваас

  • Эхэлсэн юм лав алга

  • дайнтай газар ч ийм олон хүн энддэггүй биз дээ

  • МАН төр барьсан бол бүх бүтээн байгуулалтыг зогсоодог. Учир нь мөнгө олдвол хувааж авдаг зуршилтай тул бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө байхгүй байдаг.

  • Ой тойнд оромгүй өндөр үнэтэй гүүр барихын оронд Налайхын заамыг өргөтгөн шинэчилсэн бол хүнд хэрэг болох л байсан даа. Бусдын хэмжээнд сэтгэх чаддаггүй хүмүүс урьд нь төлөвлөсөн ажлыг үгүй болгодог зуршил Монголд шүглээд удаж байна даа.

Онцлох мэдээ