...
...

Нийгмийн даатгалын шинэчлэлийг цуцалжээ

Никарагуа улс дахь нийгмийн даатгалын шинэчлэл ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байсан учраас цуцлагдсан тухай тус улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега ням гаригт мэдэгдсэн байна.

Төв Америкийн энэхүү улсад гарсан шийдвэр нь өмнөх шийдвэрийг хүчингүй болгож байгаа учраас тэтгэврийн хангамжийн системийг сайжруулах чиглэлээр хэлэлцээрийн ширээний ард сууцгаан, шинэ шийдвэрт хүрэх ёстой хэмээн төрийн тэргүүн үзэж байгаа аж.

Никарагуа улсад нийгмийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцсэн олон тооны жагсаал цуглаан 2018 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш тасралтгүй байнга явагдаж байгаа бөгөөд үүний уршгаар бараг 30-аад хүн амь насаа алдаад байгаа билээ.

Тэдгээр амь үрэгдэгсдийн дотор Meridiano мэдээллийн сайтын захирал орсон бөгөөд тэрээр шууд эфирт үйл явдлын тухай сурвалжлага хийж явахдаа буудуулан амь алдсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ