...
...

“Дубайн гэрээ”-ний тухай зарим гишүүд болон сайдууд ЮУ ХЭЛЭВ

Олон нийтийн дунд “Дубайн гэрээ” нэрээр танигдсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний санхүүжилтээс үүдэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нар хоригдож буй.

Оюутолгойн далд уурхай байгуулах төлөвлөгөө муу болсноос үүдэж, Дубайд байгуулсан гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй болсон хэмээн үздэг. Нэг үгээр хэлбэл, 4.2 тэрбум долларыг “Оюутолгой” төсөлд бус, “Рио тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио тинто” толгой компани" гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь “Оюутолгой” ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байдаг. “Оюутолгой” компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг билээ. 

Тэгвэл энэхүү гэрээний тухай УИХ-ын зарим гишүүд болон сайд нар юу гэж дүгнэж байгаа тухай хүргэе.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Дубайн гэрээг яаран сандран хийсэн

Дубайн гэрээнд 4.4 тэрбум ам.долларт багтааж, ил, далд уурхай байгуулна гэсэн үндсэн заалт байсан. Асуудал юунаас үүссэн бэ гэхээр ийм гэрээ байгуулсны дараа ашиглалтын шатанд зардал нь өсчихсөн. Зардал нь яагаад өссөнийг нь л одоо олох ёстой. Үндсэн асуудал нь энэ. Харин УИХ-аар баталсан үндсэн гэрээ бол ном журмаараа хийсэн гэрээ. Би тэр үед 4.4 тэрбум ам.долларт багтаагаад ил, далд уурхай босгочих юм байна гэж ойлгож байсан хүн.

Харин зардал нь 10 гаруй тэрбум ам.доллар болж, хэрэгтэй, хэрэггүй сул явдлууд болсон. Жишээ нь, төлөвлөгөө гэж ярих байсан юм бол яагаад Монголд ярьж болоогүй юм. Баялаг нь энд, эзэд нь ч энд байна. Тэр бол хөнгөн явдал болсон.

Энэ бол Засгийн газрын яамдаасаа санал авалгүй, танилцуулсан дүр эсгээд гэнэт байгуулчихсан асуудал. Засгийн газрын шийдвэр гаргахын өмнө яамдаасаа санал авахад бүх хууль, журмаа ухаж үздэг юм. Жишээлбэл, манай яамны хувьд нэг жижигхэн зүйл орж ирэхэд түүнтэй холбоотой олон арван хуулийг бүгдийг нь ухаж төнхчиж үздэг. Харин Дубайн төлөвлөгөөг ийм шат дамжлагагүй, яаран сандран хийсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Дубайн гэрээ  ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон

Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой. Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр яасан бэ. Гурван сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1.0 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. Дубайн гэрээ  ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. Тиймээс бид “Оюутолгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ

“Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Анх энэхүү гэрээг байгуулах үед олон асуудал учир битүүлэг явагдсан. Тухайн үед УИХ “Оюутолгой”- н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах чиглэл өгсөн 39 дүгээр тогтоолыг баталсан. Харамсалтай нь, Засгийн газар энэхүү тогтоолыг удирдамж болгоогүй. “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг шууд байгуулчихсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа хувь нийлүүлэгчдийн гэрээг зурсан. Гэхдээ өмнөх гэрээнд заасан нөхцөлүүд улам дордсон. Үүнээс хойш буюу өнөөдрийг хүртэл нэмэлт гэрээ байгуулах бүртээ монголчуудад ашиггүй болж ирсэн. Үүний тод жишээ бол Дубайн гэрээ. Тиймээс “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь эргэж харах ёстой. Өнөөдөр өрнөж буй үйл явдал гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн харж байна. Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ.

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд:

Бид өмчлөгчийн хувьд 34 хувийн зээлийг төлөх шууд үүрэг байхгүй. Энэ зээлийг “Рио Тинто” компани авч байгаа учраас компани төлнө. Оюутолгойн энэ зээлийг хариуцах хүн нь Оюутолгой компанийн захирал. ТУЗ нь ч биш. Хөрөнгө оруулагчдаас тусгаарлагдсан гэсэн үг. Засгийн газар тэр зээлийг төлөхгүй. Яагаад гэвэл Засгийн газар баталгаа гаргаж УИХ-аар батлуулаагүй учраас хөрөнгө оруулагчдад хамаагүй. Компани өөрийн үйл ажиллагаанаасаа төлөх ёстой.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ БАЯР БҮГД ХАМ ХЭРЭГТЭН ШУУД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯЛЛАХ ЁСТОЙ ШҮҮХ ТӨР ШУДАРГААР ИДСЭН УУСАН МӨНГӨ УГААСАН ЛУЙВАРЧИДИЙГ ХАТУУ ҮҮРЭХ ЯЛИЙН ӨГӨХ ЁСТОЙ ӨӨХШҮҮЛЖ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛЖ ЯААВЧ БОЛОХГҮЙ ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ БАЙХ ЁСТОЙ АРД ТҮМЭН Ч ЯЛЛУУЛАХИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ ЛУЙВАРЧИД

  • ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:-------------------------------------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

  • Нямка. Улаан уяая нар мэдэж байсан юм бол тжр үед дуугарч байхгүй одоо бнгөрсөн хойно нь жлдэв юм донгосоод байгаа.улаан бол зөнөчихсөн өвөөө биздээ.нам дамжсан төгцөг бусдын доодох долоож амьдардаг сармагчин

  • ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ

  • ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА

  • ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛ

  • niit mongolchuudiin hohino bollooldo ymarch medlegui neg malaar eronhii saidaa hiilegeed iimerhuu gai gehed bagdmaar delhiid shibshig bolloo naad nobshoo mongoloos hoo

  • Шунал ихэдвэл шулам болно гэдэг үгийг Дубайн гэрээ ёстой баталж өглөө

Онцлох мэдээ