...
...

Г.Занданшатарын маданд орсон Рио Тинто 11 цэцэрлэг барих мөнгийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Татварын Ерөнхий газар энэ оны эхээр Оюутолгойд 155 сая долларын татварын акт тавьсан. Гэсэн ч Рио Тинтогийн удирдлагууд Дубайн гэрээгээр бол энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, шаардлагагүй гэсэн тайлбар зүүж гэдийж байсан нь саяхан.

Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг гэгчээр Засгийн газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Төрийн уурга урт, хуйв нь уужуу. Монголын төрийн байгууллагын тавьсан актыг хэрэгжүүлэх нь зүй ёсны асуудал” гэдгийг Г.Занданшатар сайд Оюутолгойн удирдлагуудад удаа дараа сануулж байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай энэ оны нэгдүгээр сарын 23-нд уулзсан. Тэр уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд ч зарчмын шаардлагууд тавьжээ.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн РиоТионтогийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Оюутолгой татварын маргаанаа эцэслэж эхний ээлжинд 11 тэрбум төгрөг шилжүүллээ. Нэг цэцэрлэг барих дундаж зардал нэг тэрбум төгрөг гэж үзвэл Г.Занданшатар сайдын ахалсан ажлын хэсгийн эхний үр дүн 11 цэцэрлэг барих хөрөнгийг шийдвэрлэж чадлаа.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Үлдсэн мөнгийг богино хугацаанд төлж барагдуулахын төлөө Засгийн газрын “Рио Тинто”-той “хэл амаа ололцох” хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж таарна.

Бусдын ажил, амжилт, үр дүнг өөртөө нааж нэр хүнд олох гэсэн хүмүүс ч одоо дуугарч эхэлнэ дээ.

Д.Тамир

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ

  • ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА

  • ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР . . . .

  • Onoodor saihan uram sergeesen medee unshlaa. OK OK OK

  • Er ny tatvariin akt tavisan bol teleh estoi, buruu tootsoogui bol yahaaraa manai huuliig zerchdeg yum, teleh estoi yumaa telj bid avahaa avah estoi, bidnii baylag, Mongoliin baylag merdej chadahgui bol ter temruudee chireed garahiig ny harya, teheer buuj egch taaraa

  • Яг татварын мөнгө орсон юм уу? өөр төлбөр биш биз.Ямарч байсан 155 сая доллароо түргэн ав.

  • Одоо гадныхныг үргээх нь, Оюу толгойн гэрээг өөрчилж болохгүй гэж яригч, бичигч нар олширлоо. ТЭД бол авлигачдыг л хамгаалах санаатангууд. БАЯЛАГАА УХУУЛААД ӨРӨНД орж болохгүй. ГЭРЭЭГ өөрчлөх ёстой

  • үхсэн баас наадах чинь тэр авч байгаа баялгийнхаа хажууд түй гэх шүлс төдийн 4 сая доллар. үхсэн ацаараа баярлаад байгаа юм харин ч авах ёстой юмаа цаг хугацаанд нь аваагүй байна. гэрээгээ бүхэлд нь өөрчлөж монголчуудын эрх ашгийг бүрэн хангасан гэрээ болгож өөрчлөхөөс нааш зогсож болохгүй тайвшир болохгүй зөөлөрч болохгүй. муу лаларуудыг хөөж гаргаж япончуудыг оруулсан ч яадаг юм.

  • 372,0 тэрбум төгрөгийн татвар авах ёстойгоос 11,0 тэрбумыг авсныг баатарлаг гавьяа байгуулсан мэт ярьж суудаг улс орон Монголоос өөр байдаг юм уу. Тэгвэл дотоодын аж ахуйн нэгжүүд ч гэсэн төлөх ёстой татварын 3,0 хувийг л төлье.

Онцлох мэдээ