...
...

Армен улсад эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна /фото/

Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг тус улсын ерөнхий сайдын албан тушаалд томилохыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн Ереван хотноо үргэлжилсээр байна.

Серж Саргсяныг Арменийн ерөнхий сайдын албан тушаалд томилохыг эсэргүүцэж буй сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч, парламентын гишүүн Никол Пашинян болон түүний талынхан Ереваны төв талбай дээр орших засгийн газрын ордон руу орох бүх хаалгыг хаан зогсчээ.

Ордны барилга цагдаагийн тусгай хүчнийхнээр хамгаалагдсан бөгөөд тэдний урд жагсагчид зогсоод төрийн ажилтнууд болон яамдын албан хаагчдыг ажлын байр руугаа орохыг хааж байгаа аж.

Эсэргүүцлийн хөдөлгөөний 66 идэвхтэнийг Арменийн цагдаагийн хэсгүүдэд хүргэсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ