...
...

Бага насны гурван хүүхэд осгосон байдалтай байхад амийг нь аварчээ

Нийгэмд болж буй сайн сайхан мэдээллийн түгээн, дэлгэрүүлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын бас нэгэн үүрэг билээ. Ингээд сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад буй нэгэн сайхан мэдээг дуулгая. Энэхүү үйл явдал 2017 онд болжээ. 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Тэрхийн голын мөс цөмөрч, бага насны гурван хүүхэд осгосон байдалтай байхад амь насыг нь аварчээ.

Түүнийг очиход голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр долоон настай хүү хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой байсан ба дөрөв, таван настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь хөлдөж, мөсөнд наалдсан байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж, таван настай Д.Ганхуяг, дөрвөн настай Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, долоон настай С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийн биеийн байдал тун сайжирсан байна. Хэрэг хуучирдаггүйтэй адил хүний хийсэн сайн үйл ч мөн адил хэзээ ч мартагдах учиргүй билээ. Монголын ирээдүй болсон гурван хүүгийн амийг аварсан цагдаагийн ахлэх дэслэгчид баяр хүргэе. 

Б.Багужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ