...
...

Трамп, Ким Жон Ун нарын уулзах боломжит газар тодорчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Швейцарь улсад болж магадгүй нь. Энэ тухай NBC өөрийн эх сурвалж дээр тулгуурлан мэдээлжээ.

Гэвч яг эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа талаар Америкийн телесуваг тэмдэглэсэн байна. Тус хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болох боломжит газруудад Бээжин, Пхеньян, Улаанбаатар хотууд дурдагдаж байгаа хэдий ч аюулгүй байдлын үүднээс тэднийг төдийлөн ойшоогоогүй бололтой.

Уг уулзалтыг Европт, тэр тусмаа Швейцарьт зохион байгуулах талаар Америкийн талаас ихээхэн санаачлага гаргаж байгаа аж.

Өмнө нь Блүмбэрг агентлаг мэдээлж байснаар, уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Швед улс ихэд тохиромжтой. Учир нь, Швед улс АНУ болон БНАСАУ-ын аль алиных нь эрх ашгийг төлөөлж байдаг гэжээ. Тус хоёр орны хоорондох харилцаа холбоо нь Хойд Солонгост байрладаг Шведийн вант улсын элчин сайдын яамаар дамжин хэрэгждэг аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн твиттер хуудсанд мэдээлэхдээ, тус улсын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшээд байгаа ТТГ-ын тэргүүн Майкл Помпео өнгөрсөн долоо хоногт Ким Жон Унтай уулзаж, дээд хэмжээний уулзалтын талаар нарийвчлан ярилцсан гэжээ.

Дашрамд дурдахад, The New York Times мэдээлснээр бол, Монголын нийслэл Улаанбаатар хот хамгийн тохиромжтой газраар тооцогдоод байгаа аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • Манайхан гологдоноо заваан өнөө өмхий нь онэртээд ямар олиг байхавдээ. хөдөөнийхниЙгөө хотоос гаргаж гадаадуудыг оруулж ирээ биздээ ирээгүй нь дээр

  • heden munguur eh ornoohudalddag setgehuitei ulsad ted itgeh uu tegeed ch zam tugjirch bur dordono dagaad terrorist orj ireh magadlaltai Tuugeer yavaa gaig duudaad yahav

  • Манайд ямарч төвийг сахисан статус байхгүй Далдага Эвэ л тийм юм ярьж байснаас албан ёсных болоогүй Барууны бууны нохойнууд бурах юм аа

  • Манайхан хамгаалж чадах уу ? Аюултай шүү.

  • уг нь уулзуулчвал манайд л хэрэгтэй даанч аюулгүй байдал энэ тэр нь яахнуу ядаж байхад ер ес 2 нь 1 талыг барьж оросыг дуурайсан өөрийн толгойгүй далдганууд уг нь төвийг сахисан статусаа алдмааргүй л байгаа юм

  • Юу хэлэхээ урьдчилан бодох байж дээ .Их муухай харагдсан шуу

  • Manaid uulzaj bolohgui ni yu bhavde hamgiin gol ni hool und bairlah buudal ayulgui baidaliig ni hangah orchin ueiin zevseg tehnik hun huch ni bhgui bga bhlda er ni neg gazar oligtoihon tom tsogtsolbor barichihmaar yum bnda yavaanda heregtei yum bishuu busad ued ni kazino ajiluulaad iimerhuu asuudal garval uls heregleed yavhad bolohgui ni yu bhav de ug ni manaid hiivel goyo l doo

  • Mongol zavaandaa bish .chi bitgii osoj torson Eh ornoo muul ..ted Mongoloos holuur toiroosoi .bur holuur toir .ted naashA zuglevel dalimduulaad zevuun Amerik Mongoliig olon talaar ashiglana. Oros Hyatad 2 durguitsene ..bidniig zuuna .tsaashaa tsaashaa .bur holuur ..

  • түүгээр явааг үүгээр бүү дууд холуур яваа.цаашааа цааашааа

  • ene 2 hyn 2-laa altan jorlond baaj sheedeg hymyys gesen. altan jorlon bidend 2 shirheg bii u. hamgaalaltiin zardal dor hayahad 50-ias 70 saya nogoon bidend baigaa u.... guilgaiir odor honogiig ongoroodog mongol uls ene mongiig gargah uu

  • Энэ заваан улсад ирж уулзахын оронд тэр швед улсад уулзсан хамаагүй дээр.

  • manaid kimiig Tramp buudna shuu

  • ochij ochij mongold uulzayuu jaahan unemshiltei um yrilda malnuuda

  • Манайд болж болохгүй тийм аюултай нөхцөл байдлыг эх орондоо авчирхыг хүсэхгүй байна. Нүгэлтэй улсууд манай орноос холуур яв.

  • ким швейцарьт сурч байсан тэгээд ч манайхыг бодвол олон талаараа итгэл даах улс гэдгээ олоон жил нотолсон улс. манайхан бол яаж ч мэднэ

  • Энэ 2-ийн уулзалтын дараа дайн гарах тул эднээс хол байх хэрэгтэй.

  • uursduu medehgui yu da. Trump Kim 2r Mongol dutahgui za. Irwel ir baiwal bhgui yu

Онцлох мэдээ