...
...

Донтолттой ирээдүй айсуй

онгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсан бөгөөд 2018 оны эхний 03 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 296 интернет, цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна.

Манай оронд 1990-ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд Сега, Нинтендо,  Playstation, РС хэлбэрээр орж ирсэн бөгөөд 2003 оноос хүүхдүүд тоглоомонд донтох эмгэгийн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандах болсон. Сүүлийн үед донтолтын хэлбэрүүд олшрон ажлын дон, юм худалдан авах дон, интернет дон, гар утсанд донтох явдал ихэсч байна.

 Цахим тоглоомонд донтсоноор сурагчдын хувьд сурлагандаа муудах, хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас завсардах, худлаа ярих, хулгай хийх, гэмт хэрэгт холбогдох, байнга тоглоом бодогдох зэрэг хор нөлөө үүсч байна.  

Тэд хохирогч болсоор байна

Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээний улмаас өсвөр насны хүүхдүүдийн бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их гарсаар байна.

2018 оны 03 дугаар сарын 03-нд 09 цагийн үед БЗД-ийн 6-р хороо Бөхийн өргөөний урд талд “РС” тоглоомын газарт иргэн Т нь I-Phone6 маркийн гар утсаа алдсан.

2018 оны 03 дугаар сарын 19-нд БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “РС” тоглоомын газарт иргэн Т-г үл таних хүн зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан.

2018 оны 01 дүгээр сарын 05-нд СБД-ийн 7-р хороо Я.Э  гэгч нь Сүхбаатар дүүргийн аль хүссэн сургуульд чинь математикийн багшаар ажилд оруулаад өгье гээд надаас 900.000 төгрөг авч залилсан байна.  

Мөн өсвөр насны хүүхэд, залуус интернет, цахим орчин, олон нийтийн сүлжээнд өөрийн хувийн чанартай зураг, бичлэг, мэдээллийг оруулснаар бэлгийн мөлжлөг, сүрдүүлэг, дарамт шахалтанд  өртөх, өөрийн болон гэр бүлийн  аюулгүй байдлыг алдагдуулах, компьютерийн аюулгүй байдлыг алдагдуулах мөн гарал үүсэл тодорхойгүй бичлэг хуулах, хадгалахад вирус халдаж үйлдлийн системийг гэмтээх зэрэг эрсдэлд орсоор байна.

2017 онд нийт 209 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн бол 2018 оны эхний 3 сарын байдлаар нийт 20 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн байна.

2018 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд интернет, цахим тоглоомын газартай холбоотой 19 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Эцэг, эхчүүд бид юуг анхаарах вэ

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хараа хяналт зайлшгүй хэрэгтэй. Иймээс эцэг, эхчүүд бид анхаарал хандуулах цаг болжээ.

Сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай байнгын холбоотой байж хүүхэдтэйгээ холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авдаг байх

Ялангуяа 1-5-р ангийн сурагчдыг сургуульд нь өөрөө тогтмол хүргэн өгч, авч байх

 Хүүхэддээ өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг интернет, цахим орчноос авч байхыг зөвлөх

Терроризм, хүчирхийлэл, аллага, садар самуун сурталчилсан бичлэг, мэдээ мэдээлэл үзэж байгаа эсэхэд хяналт тавих

Хүүхэдтэйгээ дотно /найзын хувиар/ ярилцдаг байх

Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана юу хийж яваа талаар байнга мэдэж байхыг зөвлөж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ