...
...

АНУ-ын хориг арга хэмжээ Оростой “нөхөрлөхөд” саад болохгүй гэж Хятад улс мэдэгджээ

Орос-Хятадын хоорондох худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд гадаад хүчин зүйл төдийлөн нөлөөлж чадахгүй аж. Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн энэ тухай санал бодлоо илэрхийлсэн байна.

“Олон улсын харилцаанд нэг талыг баримталсан хориг арга хэмжээ хэрэглэхийн эсрэг Хятад улс байнга тууштай тэмцсээр ирсэн билээ. Орос болон АНУ харилцан бие биеэ хүндлэх, эрх тэгш байдал дээр үндэслэн өөрсдийн зөрчилдөөнөө зохицуулна гэдэгт бид найдаж байна. Харин Орос, Хятадын хоорондын харилцаа бол тогтвортой, бүрэн боловсорсон байдалтай учраас гадаад нөхцөл байдал тэдэнд төдийлөн нөлөөлж чадахгүй” хэмээн тэрээр өгүүлжээ.

Хятад, Оросын хоорондын худалдаа арилжаа оны эхнээс хурдацтай өссөөр байгаа бөгөөд хоёр орны бараа эргэлт энэ онд 100 тэрбум доллар хүртлээ өсөх тухай тэрээр онцлон тэмдэглэсэн аж.

Өмнө нь, Хятадын Батлан хамгаалахын сайд, хурандаа-генерал Вэй Фэнхэ Москвад болсон олон улсын аюулгүй байдлын YII хуралдаан дээр Оростой стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шийдвэр гаргасан тухай мэдэгдэж байсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Орос хятадын харилцаа улам сайжирсаар л байна.Энэ 2-ын хооронд дайн гарвал бид хэцүүдэнэ,мөн их дотно харилцаа тогтвол УЛС ТӨР,ЭДИЙН ЗАСАГ,ТУСГААР ТОГТНОЛ ын хувьд манайд тийм ч сайн зүйл биш.

Онцлох мэдээ