...
...

Трампын “ухаалаг” хоёр пуужин Орос руу “нислээ”

Сири рүү дайралт хийх үеэр дэлбэрээгүй Америкийн хоёр далавчит пуужинг Сирийн цэргүүд Орост дамжуулан өгчээ. Хоёр пуужин харьцангуй сайн байдалтай байсан бөгөөд тэднийг онгоцоор ОХУ руу илгээсэн байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд болон Франц, Их Британийн цэргийн нисэх хүчин Сири улс руу пуужингийн дайралт хийсэн билээ.

Сирид цохилт өгөх гол шалтгаан болсон Зүүн Гутад химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудал эхнээсээ дуусах хүртлээ Их Британийн зүгээс зохион байгуулсан хуурамч, өдөөн хатгалга хийх зориулалт бүхий үйл ажиллагаа байсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.

Өнгөрөгч бямба гаригт болсон дайралтын өмнөхөн Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа “магтан дуулж” байсан “ухаалаг, шинэ” пуужингуудын ихэнхийг хуучин зөвлөлтийн үйлдвэрлэлийн төхөөрөмжөөр зэвсэглэсэн Сирийн агаарын эсэргүүцэх хүчнийхэн устгаж чадсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Англи, АНУ хоёр л гэдэг мөнхийн холбоотнууд дүвчигнэнэ биз. Францад геополитикийн хувьд ямар ч ашиггүй, харин далимд нь шинэ пүүжингуудаа туршсан юм байлгүй.

Онцлох мэдээ