...
...

Архи, тамхи хэрэглэж буй жирэмсэн эмэгтэйчүүдийг торгох санал дэвшүүлжээ

Ленинград мужийн хууль тогтоох байгууллагын депутат Владимир Петров нэгэн өвөрмөц хуулийн төслүүдийн багцыг бэлтгэсэн гэнэ. Түүн дотор, жирэмсэн эмэгтэйчүүдэд архи, тамхи худалдаалсан үйлчилгээний байгууллагыг нэг сая хүртэл рубль, мөн архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн жирэмсэн эмэгтэйг 5000 рубль хүртэл тус тус торгохоор тусгасан байна.

Энэхүү хуулийн төслүүдийн багцыг Ленинград мужийн хууль тогтоох байгууллагын хуралдаанаар ойрын үед хэлэлцэх аж.

“Төрсөн эх нь хүүхдийнхээ амь насанд заналхийлж болзошгүй учраас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэхүү хуулийн төсөлд жирэмсэн эмэгтэйчүүдэд архи, тамхи худалдаалах, жирэмсэн эмэгтэй өөрөө архи, тамхи хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан” хэмээн хуулийн төслийн тайлбар хэсэгт хавсаргажээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ