...
...

Жижи Хадид: Би хэдэн жилийн өмнөх галбираа эргүүлж авмаар байна, гэхдээ...

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр, дэлхийн өсч яваа супермодель Жижи Хадидыг сүүлийн үед "хэт туранхай" хэмээн шүүмжлэх болсон. 

Жижи Хадид HARPER'S BAZAAR сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын онцлох зочноор  уригдсан бөгөөд, олон нийтийн шүүмжлэлд хариулт өгчээ. 

Тэрээр "Хэрвээ сонгож болдог байсан бол би хэдэн жилийн өмнөх галбираа эргүүлж авмаар байна. Тэгэхэд би илүү том цээжтэй бас өгзөгтэй байсан. Гэхдээ бид өнгөрсөн рүүгээ харан харамсаж болохгүй. Би тухайн үед галбиртаа дуртай байсан, мөн одоо ч байгаа төрхөндөө сэтгэл хангалуун байдаг. Үүнийг уншиж буй хүн бүрт хандан би ганц л зүйлийг хэлмээр байна. Та гурван жилийн дараа өөрийнхөө одооны зургийг харан ‘Би энэ үед ямар халуухан байсан юм бэ? Яагаад би тухайн үед хэн нэгэн тэнэг хүний хэлсэн үгнээс болж өөрийгөө шүүмжилдэг байсан юм болоо гэж бодно" гэжээ. 

Хэдийгээр Жижигийн бие галбирийг шүүмжлэх хүмүүс байгаа ч түүний моделийн карьер жил ирэх тусам өссөөр байгаа билээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ