...
...

Б.Мөнхжаргал хэний заавраар "Эрдэнэт" үйлдвэрийн нууц гэрээг гэртээ нуусан бэ

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд Жаст компанийн захирал Ш.Батхүү барьцаалсан гэх хэрэг хэдэн он дамжин сунжирсаар эцэстээ "Эрдэнэт" үйлдвэр баахан өр зээл төлөхөөр шийдэгдсэн билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор, тухайн үед "Эрдэнэт" үйлдвэрт хэлтсийн дарга байсан 2-3 хүн саатуулагдан шалгагдаж байгаагийн нэг нь Б.Мөнхжаргал.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс энэхүү хэрэгт холбогдох нэгэн нууц гэрээ илэрсэн талаар хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ. 

Тэнд дурдсанаар, "Эрдэнэт" үйлдвэрийг өрөнд унагахгүй байх гол баримт болсон ч хууль, шүүхийнхэнд олдохгүй байсан барьцааны гэрээг Б.Мөнхжаргал гэртээ нууж байсан гэнэ. 

Тэрээр Ч.Ганзориг, Д.Сугар нарыг уг хэрэгт холбоотой гэж шуугих үед гэнэт гарч ирээд: "Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүй" гэх агуулга бүхий 28 хуудас гэрээний эх хувийг арбитрт өгөөгүй учраас ялагдах шалтгаан болсон гэж ярьсан. Гэтэл өөрөө тэр гэрээний эх хувийг гэртээ нууж байсан нь нэгжлэгээр илэрсэн байна.

Хэвлэлээр үгээ нэгтгээд байсан Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг, Ш.Батхүү нар хоорондоо үл ойлголцож муудалцаж эхэлснээс үүдэн барьцаалах бүх үйл явцад "Эрдэнэт" үйлдвэрийг төлөөлж "Стандарт" банктай харилцаж байсан хуульч нь нөгөө хоёроо "чирэхээр" шийдсэн бололтой.  

Б.Мөнхжаргал өөрөө дур мэдэн уг гэрээг гэртээ нууж,  "Эрдэнэт" үйлдвэрээр өр төлүүлэхийг санаархахгүй нь мэдээж учраас хэний заавраар хэргийн гол баримтыг нууснаа өөрөө илчилбэл энэ хэргийн гол зангилаа тайлагдах биз ээ... 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (22)
  • БАТХҮҮГИЙН БИЕ ЯАГААД МУУДААД БАЙГАА АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА ЯАГААД ХУДАЛДАА ХӨГЖИЛИЙН БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ЦЭРЭН БАДАМ УДАА ДАРАА ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРГААД БАЙНА ҮҮИЙГ ШАЛГААЧ ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГИЙН ЯРЬСАН ШИГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ УРЬДЧИЛАН ЦАЦАЖ БАЙГААД ХҮН ХЭЛМЭГДҮҮЛХЭЭР САНААРХАЖ БАЙНА УУ

  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН ЦЭРЭНБАДАМ ЯАГААД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БОЛОВ!!!!!!!!!!!! ЯАГААД АРБИТРИЙН ШҮҮХЭД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗҮГЭЭС ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ ВЭ ЦЭРЭНБАДАМ ОДОО ЯАГААД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЯАРАН ХИЙГЭЭД БАЙНА ЭДГЭЭР ЗҮЙЛС АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА. ЦЭРЭНБАДАМ 49-ИЙН ХАМСААТАН

  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙГААД ОДОО ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТЭСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ЦЭРЭНБАДАМ ГЭГЧ УДАА ДАРАА ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ БАЙНА АРБИТРИЙН ШҮҮХЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ ГОЛ БУРУУТАН ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ.

  • Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан Цэрэнбадам одоо Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэсийн даргаар ажиллаж байгаа Гэтэл тэр арбитрийн шүүхэд ялаггдсанаа хэн нэгрүү чихэж худлаа мэдээллээр ард түмний толгой угааж худлаа мэдээлэл хийгээд сандраад байна Эдгээр хүмүүс 49-ийн бүлэглэлийн гар хөл 49- ийн бүлэглэл ЭРДЭНЭТ үйлдвэрийн 49+51 авахаар санаархаж стандарт банктай хуйвалдаж зориуд арбитерийн шүүхэд гаргаж өгөх ёстой мэдээлэл гаргаж өгөөгүй

  • Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан Цэрэнбадам одоо Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэсийн даргаар ажиллаж байгаа Гэтэл тэр арбитрийн шүүхэд ялаггдсанаа хэн нэгрүү чихэж худлаа мэдээллээр ард түмний толгой угааж худлаа мэдээлэл хийгээд сандраад байна Эдгээр хүмүүс 49-ийн бүлэглэлийн гар хөл 49- ийн бүлэглэл ЭРДЭНЭТ үйлдвэрийн 49+51 авахаар санаархаж стандарт банктай хуйвалдаж зориуд арбитерийн шүүхэд гаргаж өгөх ёстой мэдээлэл гаргаж өгөөгүй

  • хулгайч ганзориг, сугар нарыг хорьж ял тулгах хэрэгтэй. бүлэглэн хулгай хийсэн нь батлагдаж байна шүү дээ.

  • 49 ХУВИЙН ЛУЙВАРЧИД ДЭЭР ДООРГҮЙ ҮЙМЖ ЭХЭЛЛЭЭ. ЯГ Л ҮҮРЭЭ ХӨНДҮҮЛСЭН ШОРГООЛЖ АДИЛ САНДРАЛДАЖ БАЙНА

  • ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ

  • ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА

  • ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР . . . .

  • энэ муухай улсыг шалгаж хянадаг газар монголд алга уу.эд яахаараа ингэж улс орноо бододгүй амиа хичээсэн улс вэ.эд нарыг эрх чөлөөтэй явуулж байгаа хууль хяналтыхан хуйвалдагч нар ш т

  • http://www.olloo.mn/n/52576.html

  • ганзоригийн цүнхийг баригч

  • 49 хувийнх 51 хувийг үнэгүйдүүлж байж авах зорилготой. Дээр нь Д.ЦЭРЭНБАДАМ луйварийн гол зохион байгуулагч мөнөөс мөн.

  • 49 хувийнх 51 хувиыг үнэгүйдүүлж байж авах зорилготой. Дээр нь Д.ЦЭРЭНБАДАМ луйварийн гол зохион байгуулагч мөнөөс мөн.

  • novshiin amisgaanuud iig ard tvmen ayandaa tsaazlah bolno doo

  • eh ornoosoo urvasan uudgui suganii us ve

  • Ц.Элбэгдорж нарын мафи Эрдэнэтийг идэх, хуулийнхныг өөртөө үйлчлүүлэх зэргээр 8 жил ажилласан юм шив дээ. Элбэгдорж УИХ-ын чуулган дээр улаан цайм Эрдэнэтийн 49%-ийг Монголд авсан гавъяатай мэт уран паналаа урсгасан нь ийм учиртай байж дээ. Энэ бэртэгчингүүдээс хэзээ сална, тэр цагаас шударга ёс тогтож магад.

  • Эрдэнэт үйлдвэрээр өрөө даруулах хуйвалдаан юм байна.

  • Арай ч дээ. Эх орноо, хоолонд хүргэсэн эх үйлдвэрээ өрөнд оруулах ямар гээч сонирхол байна даа

  • хүний мууг үзсэн өөдгүй нөхөр байгаа юм Аймгийн засаг даргаа зодож хэлс хэргээр шоронд оруулж байсан нөхөр Түүний нэг нөхөр нь одоо аймгийн засаг хийж байгаа нөхөр шүү

Онцлох мэдээ