...
...

The Weeknd Селенад зориулсан дуугаа дуулахдаа нулимсаа барьж дийлсэнгүй

Хамгийн загварлаг хөгжмийн наадам гэгддэг "Coachella 2018" Калифорни мужийн Индио хотод энэ сарын 13-15-ны өдрүүдэд тун амжилттай зохион байгуулагдлаа. Мөн энэ сарын 20-22-ны өдрүүдэд хоёр дахь хэсэг нь зохион байгуулагдах билээ. 

Энэ жилийн хөгжмийн наадмын гол уран бүтээлчдээр The Weeknd, Бейонсе ба Eminem нар тодорсон бөгөөд эхний өдөр The Weeknd өөрийн "Call Out My Name" гэх синглээ анх удаа Coachella-гийн тайзнаа дуулсан байна. Тэрээр тус дууныхаа видео клипийг энэ сарын 12-нд албан ёсоор цацаад байсан юм. 

The Weeknd "Call Out My Name" гэх шинэ синглээ дуучин, экс найз бүсгүй Селена Гомесд зориулсан хэмээн Холливуудын хэвлэлүүд шуугиж эхэлжээ. Дууны утга нь түүний шархалсан зүрхний тухай өгүүлж байгаа юм. 

Тоглолтын үеэр The Weeknd сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан төдийгүй дууныхаа зарим үгсийг дуусгаж чадалгүй нулимс дуслуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь бичлэгт өртжээ. Тодруулбал тэрээр "And when times were rough, when times were rough/I made sure I held you close to me" гэх үгсийг дуусгаж чадалгүй хоолойгоо засаж буй нь бичигдэж үлджээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ