...
...

Сирийн Зүүн Гута дахь хүмүүнлэгийн ажиллагаа өндөрлөжээ

Зүүн Гутагийн энгийн ард иргэд болон дайчдын гэр бүлийнхэнд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагаа өндөрлөсөн байна. Сири дэх дайсагнагч талыг эвлэрүүлэх Оросын Төвийн дарга хошууч-генерал Юрий Евтушенко энэ тухай мэдээлжээ.

Түүний өгүүлснээр, Зүүн Гутагийн 60 мянга гаруй иргэд түр хуаранд байрлаж байсныг Оросын цэргийнхэн орон гэр рүү нь буцаан нүүлгэх ажил хийсэн аж.

Сирийн терроризмыг эсэргүүцэх үндэсний зөвлөлийн хуралдаан дээр тус Төвийн төлөөлөгчид хүмүүнлэгийн ажиллагааны үр дүнгийн талаарх тайлангаа тавьжээ. Тэд Сирийн терроризмйг эсэргүүцэх үндэсний Зөвлөлийн гишүүдийг Зүүн Гута дахь суурингуудын ард иргэдийн амьдралыг нэн даруйхан энх амгалан байдалд шилжүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ